
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 11.66 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7.5 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инвескор ББСБ ХК, Хаан Банк ХК, Монложистикс Холдинг ХК, Х Эм Жи Эл Акуа ХК, болон Ард санхүүгийн нэгдэл ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлийн индексүүд нийтдээ тогтвортой, өсөлт давамгайлсан байлаа. Top 20 индекс 0.43%-иар өсч, томоохон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулагчдын эрэлт хэвийн байгааг харуулсан бол MSE A индекс 1.17%-ийн өсөлттэй гарч, дундаж хэмжээний компаниудын гүйцэтгэл илүү эерэг байв. Харин MSE B индекс 0.02%-иар буурсан нь жижиг багцын хувьцаанууд харьцангуй идэвх султай байсан гэдгийг илэрхийлэв.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 51,651.64 |
+0.43% |
| MSE A Индекс | 19,609.44 | +1.17% |
| MSE B Индекс | 14,730.4 | -0.02% |
⇒ МОНГОЛБАНК 2025 ОНЫ 11-Р САРД 899.5 КГ АЛТ ХУДАЛДАН АВЛАА.
Монголбанк 2025 оны 11-р сард улсын хэмжээнд 899.5 кг үнэт металл (алт) худалдан авсан тухай мэдээллээ. Энэ нь тухайн сард гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын урсгалыг өргөжүүлэх үүрэг хариуцлагатай алхам байв.
Энэ худалдан авалт жилийн нийлбэр дүнгээр 13.6 тонн алт хүрснээр хөрөнгө оруулалт, гадаад зах зээл дэх төв банкны байр суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үүнд Дархан-Уул аймаг дахь салбар 760.7 кг, Баянхонгор аймаг дахь салбар 1,665.1 кг алт тус тус нийлүүлсэн байна.
Энэхүү алхам нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг өсгөх, төгрөгийн ханшийг тогтворжуулах, мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дэмжих тул үүнийг эдийн засагт эерэг дохио үзүүлнэ гэж дүгнэж байгаа юм.
⇒ ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ.
Монголбанк 2025 оны 12-р сарын 2-ны өдрийн эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 6.01 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоосныг мэдээллээ. Энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүчин нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын эрчимжилт бөгөөд нүүрс, зэс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний гадаад борлуулалт нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл эерэг чиглэлд шилжиж, валютын урсгал бодитоор өсжээ.
Засгийн газар болон Монголбанк зээлжих зэрэглэлийг сайжруулах, бондын дахин санхүүжилт, гадаад зээлийн эргэн төлөлтийг амжилттай гүйцэтгэсэн нь олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын итгэлийг нэмэгдүүлж, гадаад хөрөнгийн урсгалд эерэг нөлөө үзүүлжээ.
Зээлийн өртөг буурч, санхүүжилтийн орчин сайжирсан нь валютын нөөцийг өсгөхөд нэмэлт түлхэц болсон байна. Гадаад валютын нөөц тус түвшинд хүрсэн нь төгрөгийн ханшийг тогтворжуулах, гадаад эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, мөн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чухал стратегийн ач холбогдолтой.

⇒ ЭТТ: 11-Р САРД ТҮҮХЭН ДЭЭД БОРЛУУЛАЛТ ХИЙВ.
Монголын томоохон нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11-р сард уналттай байсан нүүрсний зах зээл дунд борлуулалт, экспорт, ачилтын олон шаардлагыг амжилттай зохион байгуулснаар энэ оны хамгийн өндөр борлуулалт, экспорт, ачилт хийжээ.
Нүүрсний үнэ, гадаад эрэлт, экспортын логистик, компаниудын зохион байгуулалт зэрэг олон хүчин зүйлсийн нэгдэл үр дүн ч дэлхийн нүүрсний зах зээл, түүхий эдийн үнэ, нийлүүлэлтийн нөхцөл зэргээс шалтгаалах эрсдэл үүсэж болзошгүй.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн голлох хөрөнгийн зах зээлүүд тогтвортой өсөлтийн хандлагатай байлаа. АНУ-д инфляцын дарамт саарч, бодлогын хүү буурах хүлээлт нэмэгдсэн нь технологийн секторыг тэргүүлсэн өсөлтөд түлхэц болов. Европын зах зээлийг инфляцын бууралт, үйлдвэрлэлийн захиалгын сэргэлт дэмжсэн бол Азид КОSPI технологийн сэргэлтээр илүүрхэж, Япон болон Хятадын индексүүд хязгаарлагдмал боловч эерэг хөдөлгөөнтэй байв. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сэргэж, макро орчны хүлээлт тогтворжсон нь бүх бүс нутгийн зах зээлд өөдрөг уур амьсгал бүрдүүллээ.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй байлаа. Голлох гурван индекс өсөлт үзүүлсэн нь технологийн хувьцаануудын сэргэлт болон макро орчны эерэг хүлээлтүүд зах зээлийг дэмжсэнтэй холбоотой. Ялангуяа инфляцын дарамт аажмаар суларч, бодлогын хүүг буурах чиг хандлагатайгаас хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлэв. Эдийн засгийн зарим үзүүлэлтүүд тогтвортой байгааг харуулсан нь өрхийн хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалтын төлөвийг тодорхой хэмжээнд сайжруулж, зах зээлд эерэг дохио болов.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй байлаа. STOXX Europe 600 0.61%, Германы DAX 40 1.25%, Францын CAC 40 0.45%-ийн өсөлттэй гарсан нь бүсийн эдийн засгийн уур амьсгал харьцангуй сайжирч, инфляц буурч буй дохио хүчтэй нөлөөлсөнтэй холбоотой. Ялангуяа Германы үйлдвэрлэлийн захиалгын сэргэлт болон бизнесийн итгэлийн индекс сайжирсан нь DAX-ийн өсөлтийг тодорхой хэмжээнд дэмжив. Европын Төв Банк бодлогын хүүг бууруулах боломжтой гэсэн хүлээлт нэмэгдэж, компаниудын улирлын тайлангууд тогтвортой гарсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж, зах зээлд эерэг чиг хандлага бий болгосон долоо хоног болов.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн голлох хөрөнгийн зах зээлүүд нийтэд нь эерэг хөдөлгөөнтэй байлаа. Nikkei 225 0.23%, БНСУ-ын KOSPI 3.49%, Хятадын CSI 300 0.85%, Шанхайн SSEC 0.22% өсөлттэй хаагдсан нь бүсийн хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сайжирсныг илтгэв. KOSPI-ийн хүчтэй өсөлт нь технологийн секторын сэргэлт болон экспортын гүйцэтгэлийн сайжралттай холбоотой байв. Японы Nikkei 225 харьцангуй бага өсөлттэй байсан ч иений ханш тогтвортой болж, үйлдвэрлэлийн төлөв сайжирч буй дохио зах зээлд дэмжлэг үзүүлэв. Хятадын зах зээлүүд бага зэрэг өссөн нь дотоодын хэрэглээг дэмжих бодлогын арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдын хүлээлтийг тодорхой хэмжээнд эерэг болгосонтой холбоотой боловч эдийн засгийн сэргэлтийн талаар болгоомжлол хэвээр байна.
⇒ НҮБ: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2.6%-ИАР СААРНА.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас (UNCTAD) 2025 оны дэлхийн эдийн засгийн төлөвийн тайланг нийтэлснээр дэлхийн өсөлт 2025 онд 2.6 хувьд саарч, санхүүгийн тогтворгүй байдал болон геополитикийн эрсдэлүүдийн нөлөө улам хүчтэй болж буйг онцоллоо.
UNCTAD-ийн дүгнэлтээр дэлхийн эдийн засгийн эрсдэл дараах шалтгаанаар эрчимжиж байна:
Дэлхийн худалдааны 90 % гаруй нь банкны санхүүжилтэд тулгуурладаг. Энэ өндөр хамаарал нь дэлхийн худалдааг АНУ, ЕХ, БНХАУ зэрэг гол санхүүгийн төвүүдийн хүүгийн өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд маш хурдан, хүчтэй хариу үзүүлэхэд хүргэдэг. Хөгжиж буй орнууд өндөр хүүтэй (ихэвчлэн 7–11 %) гадаад санхүүжилтээс хамааралтай хэвээр бөгөөд зээлийн өртөг, валютын хэлбэлзэл, уур амьсгалын эрсдэл зэрэг нь эдийн засгийн зай талбарыг нь хязгаарлаж байна.
UNCTAD санхүү, худалдаа, хөгжлийн уялдааг сайжруулах томоохон шинэчлэл шаардлагатайг анхааруулжээ. Үүнд:
⇒ БНХАУ: 2026 ОНД ДНБ-ИЙНӨСӨЛТИЙН ЗОРИЛТ 5%.
БНХАУ 2026 онд ДНБ-ий өсөлтийн зорилтоо ойролцоогоор 5% дээр барихаар төлөвлөж байгаа нь дотоодын эрэлтийг сэргээх, дефляцийн дарамтыг бууруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын сөрөг нөлөөг зөөлрүүлэх стратегийн гол хэсэг болж байна.
Тус улс эдийн засгийн идэвхжил суларч, хэрэглээ хэвийн түвшинд хүрэхгүй байгаа үед санхүү, төсвийн бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлэх чиглэл рүү шилжиж байгаа юм. Сангийн бодлогын зэрэгцээ мөнгөний бодлого ч зөөлрөх хандлагатай бөгөөд зээлжих нөхцөлийг сайжруулахын тулд бодлогын хүү болон нөөцийн шаардлагын харьцааг бууруулах боломжийг хэлэлцэж байгаа юм.
2025 оны макро үзүүлэлтүүд сул гарсан нь сорилт дагуулж байгаа бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт удааширсан, экспортын эрэлт тогтворгүй байгаа, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт өрхийн хэрэглээ болон санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлсэн хэвээр байна. БНХАУ-ын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ (CPI) жилийн дүнгээр 0.2 %-иар өсөж, урьд хоёр сар дараалан буурсан нөхцөлийг зогсоолоо.
Ийм нөхцөлд 5 %-ийн өсөлтийн зорилт нь хүндхэн байх боловч эдийн засгийг тогтворжуулах цогц бодлого, санхүүжилтийн бодит хэрэгжилт шаардсан зорилт болж байна.