MICC нь харилцагчиддаа гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаа хийх боломжийг олгосон Монголын анхдагч компани юм. Манайхаар дамжуулан та:
At MICC, we offer a full spectrum of brokerage services designed to meet the diverse needs of individual and institutional investors. Our platform provides seamless access to the Mongolian capital market, exposure to global exchanges, and tailored investment opportunities in the OTC (over-the-counter) bond market. Whether you're trading through our mobile app, seeking global diversification, or participating in private bond placements, MICC delivers reliable execution, expert support, and secure infrastructure for every investor profile.
Бид харилцагчдадаа цахим арилжааны систем болон гар утасны аппликэйшнаар дамжуулан хаанаас ч найдвартай, түргэн шуурхай хөрөнгө оруулалт хийх, өөрийн хөрөнгөө удирдах, өгөөж ашгийн тооцооллыг хянах, зах зээлийн мэдээлэлтэй танилцах боломжийг олгодог.
MICC нь дэлхийн тэргүүлэгч олон улсын арилжааны платформ болох Interactive Brokers-тэй хамтран харилцагчдадаа олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг олгодог.
Хаалттай бонд – MICC нь биржийн бус (OTC) зах зээлээр дамжуулан хаалттай бонд гаргах болон арилжаалах боломжийг бүрдүүлдэг.
.jpg)
Бид харилцагчдадаа цахим арилжааны систем болон гар утасны аппликэйшнаар дамжуулан хаанаас ч найдвартай, түргэн шуурхай хөрөнгө оруулалт хийх, өөрийн хөрөнгөө удирдах, өгөөж ашгийн тооцооллыг хянах, зах зээлийн мэдээлэлтэй танилцах боломжийг олгодог.
Манайхаар дамжуулан та дараах үнэт цааснуудын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой:

MICC нь дэлхийн тэргүүлэгч олон улсын арилжааны платформ болох Interactive Brokers-тэй хамтран харилцагчдадаа олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг олгодог.
Та дараах дэлхийн гол хөрөнгийн биржүүд дээр арилжаа хийх боломжтой:
Interactive Brokers-ийн тусламжтайгаар харилцагчид дараах боломжуудыг эдэлнэ:
.jpg)
Хаалттай бонд – MICC нь биржийн бус (OTC) зах зээлээр дамжуулан хаалттай бонд гаргах болон арилжаалах боломжийг бүрдүүлдэг.
Биржийн бус зах зээл нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан бөгөөд хөрөнгө оруулагчдад баталгаатай, барьцаатай, бусад хөрөнгө оруулалтын хэрэгслээс өндөр хүүтэй үнэт цаасыг арилжаалах боломжийг олгодог.
Биржийн бус (OTC) зах зээлд хэрхэн оролцох вэ?
Бүртгэл баталгаажсаны дараа та манай брокероор дамжуулан захиалга өгч, арилжаанд оролцох боломжтой болно.
Та цахимаар болон манай салбар дээр өөрийн биеэр ирж үнэт цаасны данс нээлгэх боломжтой.
Цахимаар:
MICC Brokerage аппликэйшн
micc.istock.mn вебсайт
/Цахимаар данс нээж байгаа тохиолдолд өөрийн мэдээллийг бүрэн бөглөж, иргэний үнэмлэхийн зураг болон түүнтэй хамт авхуулсан зургаа оруулна уу. Иргэний үнэмлэхийн хугацаа дуусаагүй байх шаардлагатай.
Биеэр:
Манай оффис дээр биечлэн ирж данс нээлгэх боломжтой.
/Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг авчрах шаардлагатай.
Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг.
Мөн харилцагч зөвхөн өөрийн нэр дээрх арилжааны банкийг холбох бөгөөд өөрийн нэрийн бус дансанд /жишээ нь, эцэг, эхийн данс/ мөнгө хүсэх боломжгүй байдгийг анхаарна уу.
Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1–2 хоногт таны данс идэвхжих болно.
Анхдагч зах зээлийн данс нь олон нийтэд анх удаа санал болгож байгаа үнэт цаас, бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэгт хөрөнгө оруулахад ашиглагддаг. Энэ данс нь таны нэр дээр үүссэн 12 оронтой Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн данс юм. Та энэхүү дансаа дараах байдлаар цэнэглэн арилжаанд оролцох боломжтой:
Номинал данс нь Монголын Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээл дээр гарсан үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр худалдах, худалдан авахад ашиглагддаг. Та энэхүү дансаа дараах байдлаар цэнэглэн арилжаанд оролцох боломжтой:
Нууц үгээ мартсан бол нууц үг оруулах хэсгийн хажууд байрлах “Нууц үг мартсан” товч дээр дарж, бүртгэлтэй и‑мэйл хаягаа оруулан нууц үгээ сэргээх холбоос хүлээн авах боломжтой.
Хэрэв та нууц үгээ 3 удаа буруу оруулсан бол таны данс түр хугацаанд түгжигдэж, “Нууц үгийн блок гаргах” товч дээр дарж, бүртгэлтэй и‑мэйл хаягаар нууц үгээ сэргээх боломжтой.
Үнэт цаасны данс нээлгэхэд дараах бичиг баримт шаардлагатай:
Та аппликэйшн ашиглаж байгаа үед: Хэтэвч → Номинал эсвэл ҮЦТХТ данс сонгох → Мөнгө татах гэж буй дансаа сонгоод → Мөнгө хүсэх → Бөглөөд илгээх.
micc.istock.mn вебээр орж байгаа үед: Зүүн талд байрлах Цэс дотроос Мөнгө хүсэх өргөдөл → Номинал эсвэл ҮЦТХТ данс сонгох → Бөглөөд илгээх.
Гүйлгээний утга буруу бичигдсэн байх магадлалтай. Хэрвээ мөнгө дансанд орж ирээгүй тохиолдолд бидэнтэй холбогдож, орлогыг таниулна уу.
Хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр тооцоо Т+2 журмаар явагддаг. Өөрөөр хэлбэл ажлын 2 хоногийн дараа төлбөр тооцоо хийгдэж дуусна. Хэрвээ хувьцаа авсан бол ажлын 2 хоногийн дараа хувьцаа тань таны дансанд байршиж, номинал данснаас мөнгө тань гарна. Харин хувьцаа зарсан тохиолдолд эсрэгээрээ арилжааны 2 хоногийн дараа хувьцаа тань данснаас чөлөөлөгдөж, арилжааны орлого дансанд тань орж ирнэ гэсэн үг юм.