Бид гадаад болон дотоодын тэргүүлэгч компаниудтай хамтран хөрөнгийн удирдлагын үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна.
Бид харилцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн хөрөнгө босголт болон зөвлөх үйлчилгээг төрөл бүрийн салбарт иж бүрэн байдлаар үзүүлдэг. Манай баг дараах гол салбаруудыг хамарсан санхүүжилтийн хэлцлүүдийг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж ирсэн. Үүнд (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):
Хөрөнгийн удирдлага нь мөнгө, хөрөнгө оруулалтыг мэргэжлийн түвшинд удирдах үйл ажиллагаа юм. Энэ нь компаниудад (бэлэн мөнгө, нөөц хөрөнгө, хөрөнгө оруулалтын санг удирдах) болон хувь хүмүүст (хадгаламжаа өсгөх, хөрөнгөө нэмэгдүүлэх, хөрөнгөө хамгаалах) аль алинд нь зориулагдсан.
Таны хөрөнгийг зөв төлөвлөж, мэргэжлийн судалгаанд тулгуурлан хамгийн үр ашигтай байдлаар өсгөх боломжийг олгодог. Ингэснээр та цаг хугацаагаа хэмнэж, санхүүгийн зорилгодоо хурдан хүрнэ.
Бид хөрөнгийг төрөлжүүлж (diversification), зах зээлийн нөхцөл байдлыг тогтмол хянаж, эрсдэл–өгөөжийн тэнцвэрийг хангах стратеги ашигладаг. Энэ нь таны хөрөнгийг гэнэтийн уналтаас хамгаалж, тогтвортой өсөлтийг дэмжинэ.
Ил тод тайлан, нээлттэй байдал, хүссэн хөрөнгийн төрөлд хөрөнгө оруулах уян хатан боломж нь компани болон хувь хүнд өсөлтөө зохион байгуулалттайгаар бий болгох, эрсдэлийг үр дүнтэй удирдах, хөрөнгөө мэргэжлийн түвшинд удирдуулж байгаадаа итгэлтэй байх боломжийг олгодог.
Банкны хадгаламж нь тогтмол бага хүүтэй байдаг бол бид хөрөнгийг олон төрлийн хэрэгсэлд оруулж, илүү өндөр өгөөж олох боломжийг бий болгодог. Мөн эрсдэлээ зөв удирдсанаар урт хугацаанд таны хөрөнгө илүү хурдан өсөх боломжтой.