Бид эргэлтийн хөрөнгийн, бизнесийн өргөжилтийн мөн шинэ төслийн санхүүжилт хүсэж буй компаниудад санхүүгийн иж бүрэн зөвлөх болон андеррайтерийн үйлчилгээг үзүүлдэг.
Бид харилцагчдынхаа урт хугацааны өсөлт, хөрөнгийн өртөг болон санхүүгийн зорилтууд дээр үндэслэн оновчтой зээлийн стратегийг боловсруулахад мөн хэрэгжүүлэхэд тусалдаг.
Гадаад худалдаанд оролцож буй компаниудад бид санхүүжилтын дараах шийдлүүдийг санал болгож байна. Бид харилцагчдад эргэлтийн хөрөнгөө оновчтой удирдах, хил дамнасан эрсдэлээ бууруулах мөн олон улсын түншүүдийн харилцаагаа бэхжүүлэхэд тусалдаг.
.jpg)
Бид эргэлтийн хөрөнгийн, бизнесийн өргөжилтийн мөн шинэ төслийн санхүүжилт хүсэж буй компаниудад санхүүгийн иж бүрэн зөвлөх болон андеррайтерийн үйлчилгээг үзүүлдэг. Манай баг нь хөрөнгийн зах зээл дээр ажилласан олон жилийн туршлагатай бөгөөд харилцагчийн санхүүгийн зорилт, зах зээл дэх байр суурь, эрсдэлийн мэдрэмж зэрэг дээр тулгуурлан харилцагчид тохирсон санхүүжилтийг холбодог. Хурдацтай өсөж буй гарааны компани байсан ч, хувьцаа гаргах сонирхолтой тогтсон компани байсан ч бид таньд тохирсон хөрөнгө оруулагч болон санхүүжилтын эх үүсвэртэй холбож өгнө.
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНД:

Бид харилцагчдынхаа стратегийн байр суурь, хөрөнгийн өртөг, санхүүгийн зорилт зэрэг дээр үндэслэсэн зээлийн оновчтой стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд тусалдаг. Бид олон төрлийн хөрөнгө оруулагч болон байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд харилцагчид тохирсон эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж өгдөг.
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНД:

Гадаад худалдаанд оролцож буй компаниудад бид санхүүжилтын шийдлүүдийг санал болгодог. Бид харилцагчдад эргэлтийн хөрөнгөө оновчтой удирдах, хил дамнасан эрсдэлээ бууруулах мөн олон улсын түншүүдийн харилцаагаа бэхжүүлэхэд тусалдаг. Бид дэлхийн болон орон нутгийн санхүүгийн байгууллагууд, хөгжлийн банкууд, экспортын зээлийн агентлагуудтай (ECA) хамтран импорт/экспортын хэлцэл, нийлүүлэлтийн сүлжээний хэрэгцээнд тохирсон санхүүжилтийг санал болгодог. Зээлийн баталгаат бичиг боловсруулах, ECA-гаар баталгаажсан зээл авах зэрэг цогц үйлчилгээ үзүүлж, олон улсын эрх зүйн орчныг хамарсан худалдааны урсгалд танай бизнест дэмжлэг үзүүлнэ.
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНД:
Бид харилцагч бүрийн онцлогт тохирсон санхүүжилт болон зөвлөх үйлчилгээг төрөл бүрийн салбаруудад иж бүрэн байдлаар үзүүлдэг. Манай баг дараах гол салбаруудыг хамарсан санхүүжилтийн хэлцлийг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж ирсэн. Үүнд (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):
Бид харилцагч бүрийн онцлогт тохирсон хөрөнгө босголт болон зөвлөх үйлчилгээг төрөл бүрийн салбаруудад иж бүрэн байдлаар үзүүлдэг. Манай баг дараах гол салбаруудыг хамарсан санхүүжилтийн хэлцлийг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж ирсэн. Үүнд (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):
Андеррайтер нь бизнесийн өргөжилт болон санхүүгийн бүтцийн шинэчлэлд чиглэсэн зөвлөх үйлчилгээг компани болон төрийн байгууллагад үзүүлдэг. Үүнд хөрөнгө босголт, компанийн үнэлгээ хийх, нэгдэл ба худалдан авалт (M&A) зэрэг стратегийн шийдвэрийг дэмжих үйлчилгээ багтана.
Манай андеррайтерийн үйлчилгээ нь бизнесээ тэлэх, шинэ хөрөнгө оруулагч татах, эсвэл санхүүгийн бүтцээ сайжруулахыг хүсэж буй аливаа байгууллагад тохиромжтой. Үүнд томоохон корпораци, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд багтана.
MICC нь хувьцаа болон зээлийн санхүүжилтыг холбох үйлчилгээг үзүүлдэг. Үүнд бонд гаргах, хөрөнгийн зах зээлд IPO хийх, эсвэл томоохон хөрөнгө оруулагчдаас шууд хөрөнгө оруулалт татах зэрэг орно.
M&A буюу нэгдэл ба худалдан авалтын зөвлөх үйлчилгээ нь хоёр компанийн нэгдэх эсвэл нэг нь нөгөөгөө худалдан авах үйл явцад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг цогц үйлчилгээ юм. MICC нь стратеги боловсруулах, үнэлгээ хийх, хэлцлийн бүтцийг боловсруулж, хууль, санхүүгийн зохицуулалтыг бүрэн хариуцан хэрэгжүүлдэг.
Үйлчилгээний хугацаа нь төслийн цар хүрээ, оролцогч талууд болон санхүүжилтийн төрөл зэргээс хамаарна. Дундаж хугацаа нь 2-12 сар байдаг боловч томоохон төсөл нь нэг жилээс урт үргэлжилж болдог.
Үнийн бүтэц нь төслийн нарийн төвөгтэй байдал, оролцооны түвшин, хүлээгдэж буй үр дүн зэргээс хамааран хувь хэмжээ эсвэл тогтмол төлбөр хэлбэрээр тооцогдоно. Бид харилцагч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн уян хатан үнийн саналыг санал болгодог.