Бид баг хамт олондоо өөрийгөө илэрхийлэх, сорих, хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, бодит зах зээл дээр мэдлэгээ хэрэгжүүлэх замаар амжилтад хүрэх орчныг бий болгодог.
Туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран бодит төслүүл дээр ажиллаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ.
Өндөр үнэ цэнтэй, хил дамнасан болон шинэлэг хэлцэл дээр ажиллаж мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж.
Монголын санхүүгийн зах зээлийг өөрчлөх, улсын эдийн засгийн хөгжилд шууд хувь нэмэр оруулах төслүүдэд оролцох боломжтой.
Таны санал бодлыг үнэлдэг, бодитоор хэрэгждэг уян хатан орчин.
Бид ажилчдадаа өөрийгөө илэрхийлэх, шинэ содон санаагаа туршиж үзэх орчноор хангаж өгдөг.
Мэргэжлийн ур чавдараа дээшлүүлэхийг хүсэж буй бүх хүмүүс манай компанийн нэг хэсэг болох боломжтой.
Их сургуулийн оюутнууд болон төгсөгчдөд санхүүгийн зах зээл дээр бодит туршлага хуримтлуулах, мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг олгодог.
Нээлттэй ажлын байртай танилцахын тулд манай “Ажлын байрны зар” хуудсанд зочлоорой. Сонирхож буй ажлын байранд заасан зааврын дагуу өргөдлөө илгээж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн эсэхээ шалгана уу.
Энэхүү шалгалт нь таны техникийн болон харилцааны ур чадварыг үнэлэхэд тусална.
MICC-ийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцохын тулд Монголын хөрөнгийн зах зээл болон дэлхийн санхүүгийн чиг хандлагын сүүлийн үеийн мэдээллийг судлахыг зөвлөж байна. Мөн санхүүгийн үндсэн ойлголтоо сэргээн санах нь тустай. Та өөрийн өмнөх ажлын туршлага, асуудал шийдвэрлэх арга барил, мөн MICC-ийн үнэт зүйлстэй хэрхэн нийцэж буйгаа ойлгомжтой, итгэлтэйгээр илэрхийлэхэд бэлэн байгаарай.
Албан тушаалаас шалтгаалан хугацаа өөр байж болох ч ихэнх тохиолдолд өргөдөл хүлээн авснаас эхлээд эцсийн шийдвэр гарах хүртэл 2–4 долоо хоног үргэлжилдэг. Бид сонгон шалгаруулалтын явцыг ажил горилогчдод тогтмол, ил тод байдлаар мэдээлэхийг эрхэмлэдэг.
Бид аналитик сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай, аливаад нягт нямбай хандлагыг эрхэмлэдэг. Харилцагчид болон хамт олонтой харилцах чадвар, шинээр суралцах эрмэлзэлтэй, мөн хөрөнгийн зах зээл ба санхүүгийн салбарт сонирхолтой байх нь бүх албан тушаалд шаардлагатай гол чанарууд юм.
MICC-д санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурсан байх нь давуу тал болох хэдий ч аналитик сэтгэлгээ, судалгаа хийх болон асуудал шийдвэрлэх чадвартай горилогчдыг бид боловсрол, мэргэжлийн туршлагаас үл хамааран нээлттэйгээр хүлээн авдаг.
Бид ажлын хүсэлт олон тоогоор хүлээн авсан тохиолдолд бүх горилогчдод тусгайлан дүгнэлт, зөвөлгөө өгөх боломж хязгаарлагдмал байдаг ч сонгон шалгаруулалтын үр дүнг бүх нэр дэвшигчдэд аль болох шуурхай, тодорхой мэдээлэхийг зорьдог.
Тийм ээ. Бид хөрөнгө оруулалтын банк болон хөрөнгийн зах зээлд дадлага хийж, бодит төсөл дээр ажиллан туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан, шинэ төгсөгчдөд дадлагын боломж олгодог. Дадлага нь оролцогчдод туршлагатай мэргэжилтнүүдийн удирдамж дор ажиллах, мэдлэгээ хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.