
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 21.15 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Инновэйшн инвестмент ХК, Хаан Банк ХК, Эм Жи Эл Акуа ХК, Худалдаа Хөгжлийн банк, болон Голомт Банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл идэвх сул, бууралт давамгайлсан байлаа. Top 20 индекс 0.29%-иар, MSE A индекс 0.78%-иар, харин MSE B индекс 1.77%-иар тус тус буурч, зах зээлийн нийт уур амьсгал хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн шинжтэй байв.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 51,557.5 |
-0.29% |
| MSE A Индекс | 19,432.19 | -0.78% |
| MSE B Индекс | 14,596.23 | -1.77% |
⇒ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОЙМ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2025 оны эхний 9 сард Монгол Улсын ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 5.9% өсөж, 24.3 их наяд төгрөгт хүрсэн нь эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа боловч бүтцийн өөрчлөлтүүд эрсдэл дагуулж буйг харуулж байна. Өсөлтийн 33.8%-ийг хөдөө аж ахуй, 8.2%-ийг уул уурхай, 10.6%-ийг үйлдвэрлэл, барилга салбарууд бүрдүүлсэн бол үйлчилгээний салбарын нөлөө суларсан нь эдийн засгийн тэнцвэрт байдалд сорилт үүсгэж байна.
Мөн 2025 оны III улиралд нэг ажиллагчид ногдох ДНБ 6.2 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 252.9 мянган төгрөгөөр буюу 4.3% өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт тогтвортой үргэлжилж буйг харуулж байгаа боловч салбар хоорондын гүйцэтгэл эрс ялгаатай байна.
Гол үзүүлэлтүүд (2025 I–IX):
Эдийн засгийн өсөлт богино хугацаанд хүчтэй байгаа боловч хөрөнгө оруулалтын идэвх сул, үйлчилгээний салбарын өсөлт эрс удааширсан нь дунд хугацаанд тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Дунд хугацаанд бүтээмжийг тогтвортой өсгөхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл болон ур чадварын хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

⇒ ТАТВАРЫН ДАРАМТ 5% БУУРУУЛАХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛЛАА.
Засгийн газар 2026–2030 онд хэрэгжүүлэх үндсэн хөгжлийн хөтөлбөртөө дурьдснаар, татвар төлөгчдийн ачааллыг 5 нэгж хувиар бууруулах зорилт тавьжээ. Энэ нь жил бүр дундажаар нэг хувийн хөнгөлөлт хэлбэрээр хэрэгжих бөгөөд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт болон хэрэглээний идэвхийг дэмжих үндсэн зорилготой байна.
Түүнчлэн:
Татварын дарамт буурвал аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалтын цикл сэргэх, хэрэглээ өсөх хандлага үүснэ. Ингэснээр дотоодын эдийн засгийн эрэлтэд эерэг хөдөлгөөн бий болох ч бизнесийн орчны бодит шинэчлэл хийгдэхгүй бол татварын бууралтын нөлөө хязгаарлагдаж, хөрөнгө оруулалтын идэвх хүссэн хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр.
⇒ ХААБ-ИЙН АРИЛЖАА 31.4% БУУРЛАА.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр, 2025 оны эхний гурван улиралд Хөдөө Аж Ахуйн Биржээр нийт 646.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй таван төрлийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс 31.4 %-иар буурсан байна.
Тодруулбал:
Энэ онд Монгол Улс ноолуурын дотоод боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, угаасан ноолуурын экспортын оронд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратеги баримталж байгаа боловч одоогоор биржийн арилжаа зогсонги, хэмжээ нь буурсаар байгаа аж.
Тус бууралтад ноолуурын үнийн тогтворгүй байдал, гадаад зах зээл дэх эрэлт сулрах, дотоод боловсруулалтын шилжилттэй холбоотой зардлын өсөлт нөлөөлж байж болзошгүй.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтээрээ өсөлттэй байлаа. АНУ-ын голлох индексүүд хүчтэй өссөн нь хүү бууруулах хүлээлт болон хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил сэргэснийг илтгэв. Европын зах зээлд макро эдийн засгийн тодорхойгүй байдал намжиж, инфляцын дарамт буурч буй хандлага хөрөнгө оруулалтыг дэмжсэн бол Азид зах зээлийн гүйцэтгэл зөрүүтэй, Японд өсөлт хүчтэй байхад Хятадад сэргэлт сул, болгоомжлол давамгайлсан хэвээр байна.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байлаа. S&P 500, Dow Jones болон Nasdaq индексүүд ижил төстэй эрчимтэй өссөн нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил эргэн сэргэж, мөнгөний бодлогын хүлээлт илүү эерэг болсныг харуулж байна. Хүү бууруулах магадлал нэмэгдэж, эдийн засгийн зарим үзүүлэлт тогтворжиж байгаа нь технологийн болон томоохон компанийн хувьцаанд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, зах зээлийг ерөнхийд нь дээшлэхэд түлхэц боллоо. Энэ өсөлт нь өмнөх долоо хоногийн сул гүйцэтгэлээс хурдан эргэн сэргэлт хийсэн шинж чанартай байв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт нийтээрээ өсөлттэй байлаа. STOXX Europe 600, Германы DAX 40 болон Францын CAC 40 индексүүд тогтвортой өссөн нь макро эдийн засгийн тодорхойгүй байдал хэсэгчлэн намжиж, инфляцын дарамт буурч буй хүлээлт болон Европын Төв банкны бодлого зөөлрөх магадлал нэмэгдсэнтэй холбоотой. Үйлдвэрлэл болон бизнесийн хүлээлтийн үзүүлэлтүүд зарим оронд сайжирч, томоохон компаниудын гүйцэтгэл сайн байсан нь зах зээлийн өсөлтийг дэмжжээ.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Японы Nikkei 225 хамгийн өндөр өсөлт үзүүлсэн нь иений сул ханш болон экспортын салбарын хүлээлт сайжирсантай холбоотой байв. Солонгосын KOSPI бага зэрэг өссөн бол Хятадын CSI 300 буурч, зах зээлд эдийн засгийн сэргэлтийн талаарх болгоомжлол давамгайлсан хэвээр байгааг харууллаа. Харин SSEC индекс өсөлттэй хаагдсан нь дотоод хэрэглээг дэмжих бодлогын арга хэмжээ эерэг нөлөөлж эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
⇒ АНУ-ЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ 11-Р САРД МЭДЭГДЭХҮЙЦ СУЛАРЛАА.
АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс 2025 оны 11-р сард 88.7 болсон нь 10-р сарын 95.5-аас огцом буурсан үзүүлэлт бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Энэхүү сулрал нь инфляцын чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, мөн саяхан дууссан Засгийн газрын хаалттай холбоотойгоор өрхийн зардал, санхүүгийн төлөв байдлын талаарх түгшүүр нэмэгдэж байгааг илтгэв.
Хэрэглэгчдийн богино хугацааны эдийн засгийн төлөвийн үнэлгээ болон ажлын байрны талаарх хүлээлт суларсан нь ирэх саруудад хэрэглээний өсөлт удаашрах магадлалтайг шинжээчид онцолж байна. Баярын улирал эхэлж буй энэ үед хэрэглэгчийн итгэлийн бууралтыг жижиглэн худалдааны салбар анхааралтай ажиглаж байгаа бөгөөд зарим шинжээч үүнийг эдийн засгийн идэвхийн “эрт сэрэмжлүүлэг” гэж үзэж байна.
Эдийн засгийн шинжилгээгээр хэрэглэгчийн итгэл буурах нь өрхийн хэрэглээ болон үйлчилгээний салбарын өсөлтийг сааруулах эрсдэлтэй бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд богино болон дунд хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэж байна.
⇒ БНХАУ: ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН ЭКСПОРТ СУЛРАХЫН ЗЭРЭГЦЭЭ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ТОМООХОН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ.
2025 оны 11-р сарын сүүлээр БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд үйлдвэрлэл болон экспортын салбарт сулрал давамгайлж буйг харуулсан хэвээр байна. Үйлдвэрлэлийн PMI индекс 49.2 болж, 50-ийн босгоос доош найм дахь сардаа дараалан агшсан нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа дунд хугацаанд сэргэхийн оронд хүндрэлтэй байгааг илтгэв. Экспортын хэмжээ мөн буурсан бөгөөд гадаад эрэлт суларч, экспортод суурилсан уламжлалт өсөлтийн хөдөлгүүрийн нөлөө суларсан байна.
Үл хөдлөх хөрөнгө болон хувийн хөрөнгө оруулалтын салбарын гүйцэтгэл тогтмол муу байгаа нь эдийн засгийн бүтэц дэх эрсдэлийг улам нэмэгдүүлэв. Үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлэхээс зайлсхийж, хөрөнгө оруулалтын идэвх буурах хандлагатай байгаа нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж болзошгүй хүчин зүйл болж байна.
Эдийн засгийн ийм нөхцөлд Хятадын Засгийн газар дотоодын хэрэглээг идэвхжүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг оновчлох зорилготой томоохон төлөвлөгөөг нийтэллээ. Тус төлөвлөгөөг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам холбогдох бусад яамдтай хамтран боловсруулсан бөгөөд 2027 он гэхэд нийлүүлэлтийн бүтцийг шинэчлэх, эрэлт ба нийлүүлэлтийг илүү тэнцвэртэй болгох зорилт тавьжээ.
Төлөвлөгөөний үндсэн агуулга