
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 11.34 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11.92 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Эм Жи Эл Акуа ХК, Инновэйшн инвестмент ХК, Инвескор ББСБ ХК, Хаан Банк ХК, болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 4 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

Мөн өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээл тотгвортой үзүүлэлттэй байлаа. Top 20 индекс 0.02%-иар, MSE A индекс 0.12%-иар тус тус өссөн бол MSE B индекс 1.56%-иар буурч, хоёрдогч зах зээлийн идэвх харьцангуй нэмэгдсэн дүр зурагтай байв. Зах зээл богино хугацаанд тогтвортой байгаа ч хөрөнгө оруулагчид гадаад худалдааны нөхцөл, төгрөгийн ханшийн хэлбэлзэл, мөн компанийн III улирлын тайлангийн нөлөө зэрэг хүчин зүйлсийг анхаарах шаардлагатай.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) | 
| TOP 20 Индекс | 48,825 | +0.02% | 
| MSE A Индекс | 18,957 | +0.12% | 
| MSE B Индекс | 14,341 | -1.56% | 
⇒ МОНГОЛБАНК: 2026 ОНД БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ.
Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ээ баталлаа. Энэхүү баримт бичиг нь ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн гол суурь хөтөч болох мөнгөний бодлого, ханшийн уян хатан байдал, банкны салбарын зохистой байдлын хүрээг тодорхойлж өгч байна.
Монголбанк 2026 онд инфляцыг дунд хугацаанд 5 ± 2 хувийн интервалд тогтворжуулах зорилт тавьсан бөгөөд 2027 оноос эхлэн одоогийн 6 %-ийн голч зорилтыг бууруулахаар төлөвлөжээ. Энэ нь эдийн засгийн хэт халалтаас сэргийлж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах алхам ч хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ болон ханшийн хэлбэлзэл нь инфляцын эрсдэлийг хэвээр хадгалж буйг онцолжээ.
Тус баримт бичигт дараах гол зорилтууд багтсан байна:
Инфляцын дарамт, төсвийн алдагдал, гадаад худалдааны нөхцөл зэрэг нь бодлогын хэрэгжилтэд эрсдэл үүсгэх хүчин зүйлс хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын хүүгийн чиглэл болон банкны салбарын шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэйг онцолж байна.

 
⇒ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 9 САРД ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООВ.
Монгол Улсаас БНХАУ руу гаргасан нүүрсний экспорт 2025 оны есдүгээр сард 62 сая тонн болж, оны дүнгээр өмнөх оны мөн үеэс 33%-иар өсжээ. Монголын 5-р ангиллын коксжих нүүрсний үнэ есдүгээр сарын байдлаар тонн тутамд дунджаар 1,400–1,500 ам.доллар хүрсэн нь оны эхний хагастай харьцуулахад тогтвортой өсөлт үзүүлжээ. Хятадын дотоодын гангийн үйлдвэрүүдийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хязгаарлагдсан нь үнийн өсөлтийг дэмжсэн байна.
Нүүрсний экспортын хэмжээ болон үнийн зэрэгцсэн өсөлт нь Монголын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байгаа ч хилийн боомтын ачаалал, Хятадын гангийн салбарын эрэлтийн хэлбэлзэл нь богино хугацааны эрсдэл хэвээр байна. Хэрвээ үнэ одоогийн түвшинд тогтвортой хадгалагдвал 2025 оны IV улиралд нүүрсний салбар улсын гадаад валютын орлого нэмэгдэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

2025 оны 10-р сарын 20-25-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй чиг хандлагатай байлаа. АНУ-ын индексүүд Холбооны Нөөцийн Сангийн хүү бууруулах хүлээлт болон инфляцын дарамт буурч буй мэдээллийн нөлөөгөөр эерэг хөдөлгөөнтэй байсан бол технологийн салбар зах зээлийг тэргүүлэв. Европын зах зээлд STOXX Europe 600, CAC 40 индексүүд өсөлттэй байсан ч Германы DAX 40 индекс эдийн засгийн идэвхийн сулрал, үйлдвэрлэлийн бууралт, инфляцын дарамт зэрэг хүчин зүйл гүйцэтгэлийг хязгаарлалтад нөлөөлжээ. Азийн хөрөнгийн зах зээлд нийтлэг өсөлт ажиглагдаж, Япон, Өмнөд Солонгос, Хятадын зах зээлүүд эерэг чиглэлтэй хөдөлсөн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эрсдэлийн дуршил нэмэгдэж буйг илтгэв.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл тогтвортой өсөлттэй байлаа. S&P 500, Dow Jones, Nasdaq индексүүд бүгд эерэг чиглэлтэй хөдөлж, зах зээлийн уур амьсгалыг сэргээв. Энэ өсөлтөд Холбооны Нөөцийн Сангийн хүү бууруулах хүлээлт, инфляц буурах чиг хандлага, мөн эдийн засгийн өгөгдлийн тогтвортой байдал нөлөөлсөн байна. Технологийн болон үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд тэргүүлсэн өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдэж, бодлогын зөөлрөх хүлээлт богино хугацаанд зах зээлийг дэмжлээ.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл эерэг чиглэлтэй, тогтвортой өсөлттэй байлаа. STOXX Europe 600, DAX 40, CAC 40 индексүүд өсөлттэй хаагдсан нь бүс нутгийн эдийн засгийн тодорхойгүй байдал буурч, инфляцын дарамт аажмаар суларч буйтай холбоотой байна. Европын Төв Банкны бодлогын хүүг бууруулах хүлээлт мөн зах зээлд итгэлийн сэргэлт авчирч, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлсэн байна. Гэвч эдийн засгийн өсөлтийн хурдац удаашрах, экспорт буурах зэрэг нь ирэх улиралд зах зээлийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй байна.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өргөн хүрээнд өсөлттэй байлаа. Nikkei 225, KOSPI, CSI 300, SSEC индексүүд бүгд эерэг чиглэлтэй хөдөлж, макро эдийн засгийн эерэг хүлээлт, валютын ханшийн нөлөө, технологийн салбарын сэргэлт зэргээс үүдэн өсөлттэй байв. Японд иений ханш сул байснаар экспортын компаниудын ашиг нэмэгдэж, Nikkei 225 индексийн өсөлтийг дэмжсэн бол Өмнөд Солонгост технологийн салбарын хувьцаа хүчтэй өсөж, KOSPI индексийн гүйцэтгэлд гол түлхэц боллоо. БНХАУ-д Засгийн газрын эдийн засгийг дэмжих санхүүгийн арга хэмжээнүүд, үл хөдлөх хөрөнгийн салбарт чиглэсэн бодлогын зөөлрөлт, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь CSI 300 болон SSEC индексүүдийг өсөлтөд хүргэжээ.
⇒ АНУ-ЫН 9-Р САРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС 3.0% ГАРЧЭЭ.
АНУ-ын Хэрэглээний Үнийн Индекс (ХҮИ) 2025 оны 9-р сард өмнөх сараас 0.1 нэгж хувиар өсөж 3.0 % гарчээ. Хоол хүнс, эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хассан суурь ХҮИ жилийн дүнгээр 3.0 %-иар өссөн төлөвтэй байгаа нь 8-р сарын 3.1%-иас буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр тус үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Сангийн зорилтот түвшин болох 2.0%-иас өндөр байгаа хэдий ч эдийн засагчдын таамаглаж байсан 3.1% гарах хүлээлтээс доогуур дүнтэй гарснаар ХНС ирэх долоо хоногт бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж Баасан гарагт хөрөнгийн биржийн гол индексүүдийг түүхэн дээд түвшинд хаахад хүргэжээ.
Технологийн компаниуд давамгайлсан Nasdaq, томоохон компаниудыг багтаасан Dow Jones Industrial Average, мөн зах зээлийн жишиг S&P 500 индексүүд Баасан гарагт тус тус 1.2%, 1%, 0.8%-иар хаагдсан ба Dow индекс анх удаагаа 47,000-аас дээш өндөрлөв. Өнгөрсөн долоо хоногт гурван индекс бүгд ойролцоогоор 2%-иар өссөн байна.
⇒ АЗИЙН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ.
Дэлхийн хөрөнгийн зах зээл энэ долоо хоногийн эхэнд идэвхжиж, АНУ болон Хятадын худалдааны хурцадмал байдал сулрах шинж илэрснээр хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил нэмэгдэж, Азийн хувьцааны зах зээл өсөлт үзүүллээ. Ази тивийн гол зах зээлүүд огцом өсөлт үзүүлж, Япон, Өмнөд Солонгос, Тайванийн индексүүд 2%-иас дээш өсөв. MSCI-ийн Азийн индекс 1.3%-иар нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Онцлох
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдын анхаарал Япон, Канад, Европ болон АНУ-ын төв банкуудын хуралдаанд төвлөрч байна. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан суурь хүүг 25 нэгжээр бууруулах төлөвтэй, энэ нь хэрэглээний үнийн өсөлт хүлээлтээс доогуур дүнтэй гарсантай холбоотой. Европын төв банк болон Японы төв банк хүүгээ тогтвортой байлгах хандлагатай байгаа ч, Японы зүгээс хүүг нэмэх эсэхийг хэлэлцэх нь улс төрийн нөхцөл байдлын улмаас шийдвэрээ түр азнах магадлалтай.
International Monetary Fund (IMF) Азийн бүсийн эдийн засгийн өсөлтийн тооцоогоо 2025 онд 4.5% болгон нэмэгдүүлжээ. Өсөлт нь экспорт, технологийн салбарын дэмжлэг, дотоод эрэлт дээр үндэслэнэ гэж таамагласан ч, АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдал болон санхүүгийн нөхцөлийн чангаруулалт зэрэг эрсдэлүүд хэвээр байна гэж анхааруулсан. Зах зээл богино хугацаанд өсөлттэй ч, төв банкнуудын шийдвэр, технологийн тайлан, худалдааны яриа хэлэлцээ зэргээс хамаарч хэлбэлзэл үүсэх магадлалтай. Монголын хөрөнгө оруулагчид зах зээлийн хэт өсөлтөд бус, тогтвортой үнэлгээнд суурилсан стратеги баримтлах нь зүйтэй.