
MICC нь Инвескор ББСБ ХК (MSE:INV)-ын хувьцааны судалгааг танилцуулж байна. Бид Инвескорын хувьцаанд ХУДАЛДАН АВАХ зөвлөмжийг өгч зорилтот үнийг 10,858.49₮-өөр тогтоолоо. Энэ нь Монголын зээлийн зах зээл дэх тэргүүлэх байр суурь, ДНБ-ий өсөлт болон хэрэглээний зардлын нэмэгдэлтэй холбоотой ашигт ажиллагааны тогтвортой өсөлтөд үндэслэв.
Тайлангийн бүрэн хувилбарыг S&P Global Ratings-ийн судалгааны Capital IQ платформ дээрээс уншина уу. Инвескор болон Монголын ББСБ-ууд, мөн бизнес, эдийн засгийн орчны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл MICC-тэй холбогдоорой brokerage@micc.mn | (+976) 7011-2023.
