MICC нь дэлхийд 4,100 гаруй зочид буудалтай “Accor” группийн нэг хэсэг болох “Ibis Styles Ulaanbaatar” зочид буудлын төсөлд “IFC”-ээс санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн. “Accor”-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн дагуу үйл ажиллагаа явуулдаг тус зочид буудал нь Монголд дэлхийн зочлох үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн.