DESERT SOLAR POWER ONE LLC

“DSPO” компани нь Монгол Улсын Сайншанд хотод 30 МВт хүчин чадалтай, сүлжээнд холбогдсон нарны цахилгаан станцыг ажиллуулдаг бөгөөд уг станц нь 2020 оны 10-р сарын 17-нд ашиглалтад орсон. Тухайн станц нь жил бүр 50,000 МВт.ц-аас дээш цахилгаан үйлдвэрлэх ба 20 жилийн хугацаанд 300 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлын бууруулах төлөвлөгөөтэй байна. Төслийн 10 сая ам.долларын санхүүжилтийг Хаан банкны зээлээр шийдвэрлэхэд MICC гол үүрэг гүйцэтгэсэн.