Монгол Улсын “Алсын хараа 2050” төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, дэд бүтцийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Эдгээр төслийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн бирж дээр бонд гаргасан ба MICC тэргүүлэх андеррайтераар ажиллан бондын арилжааг амжилттай зохион байгуулсан.