Зөөвч-Овоогийн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Францын “Орано майнинг САС” компанитай эцэслэн байгуулахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилласан. Уг төсөл нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлэх бөгөөд Монголын экспортын бүтэц, гадаад харилцааг төрөлжүүлж, 700 орчим ажлын байр шинээр бий болгоно.