
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 20.77 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 16 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Инвескор ББСБ ХК, Хөвсгөл алтан дуулга ХК, Хаан банк ХК, болон Эм Жи Эл Акуа ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын 3 удаагийн арилжаа зохион зохион байгуулагджээ. Тодруулбал:

Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн долоо хоногт чиглэл зөрүүтэй хөдөлгөөн ажиглагдлаа. TOP-20 индекс 54,577.38 нэгжид хүрч, 0.31%-иар буурсан нь зах зээлийн томоохон хувьцаанд ашиг түгжих хандлага давамгайлсныг илтгэв. MSE A индекс 21,074.70 нэгж болж, 0.12%-ийн өсөлт үзүүлсэн нь идэвхтэй арилжаалагддаг компанийн хувьцаанд харьцангуй тогтвортой эрэлт байсныг харуулж байна. Харин MSE B индекс 14,174.40 нэгжид хүрч, 0.86%-иар унасан нь жижиг, дунд компанийн хувьцаанд болгоомжлол хадгалагдсаар байгааг илтгэв.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 54,577.38 |
-0.31% |
| MSE A Индекс | 21,074.70 | +0.12% |
| MSE B Индекс | 14,174.40 | -0.86% |
⇒ 2025 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХАА ОЛОН НИЙТЭД ЗАРЛАСАН КОМПАНИУД (2026-02-06 БАЙДЛААР)
2026 оны 02-р сарын 06-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд 2025 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрээ Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор баталж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ.
СҮҮ ХК [MSE: SUU]
Мандал даатгал ХК [MSE: MNDL]
ЛэндМН ББСБ ХК [MSE: LEND]
Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд мөнгөн хэлбэрээр шилжүүлэн олгоно.
⇒ [MSE: ERDN]-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар, мөн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/52 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Тус компанийн энгийн хувьцааны тоо 61,739,201 ширхгээс 61,874,216 ширхэг болж нэмэгдсэн бөгөөд энэ нь Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэгдсэн 135,015 ширхэг хувьцаатай холбоотой юм.
Ингэснээр компанийн нийт гаргасан хувьцааны тоо албан ёсоор шинэчлэгдэж, Монгол болон Канадын хөрөнгийн зах зээл дэх бүртгэл уялдан шинэ түвшинд хүрч байна. Энэхүү өөрчлөлт нь компанийн олон улсын зах зээл дэх оролцоог баталгаажуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
⇒ МОНГОЛБАНК 1 ДҮГЭЭР САРД 1.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
Монголбанк 2026 оны нэгдүгээр сард нийт 1.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 50.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 61.0 кг, Баянхонгор аймаг дахь салбар 456.9 кг үнэт металл худалдан авсан нь эдгээр бүс нутагт алт олборлолт идэвхтэй байгааг харуулж байна. Орон нутгийн олборлогчид алтаа Монголбанкаар дамжуулан борлуулах нь нэмэгдэж, албан ёсны худалдааны суваг өргөжиж байгаа аж.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог бөгөөд 2026 оны нэгдүгээр сард алт худалдан авах дундаж үнэ 539,587.33 төгрөг байв. Энэ нь олборлогчдод зах зээлийн бодит үнээр алтаа борлуулах боломжийг бүрдүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
⇒ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИНЭ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) 2026 оны 1 дүгээр сарын ээлжит бус хурлаар банк, санхүүгийн салбарт хуримтлагдаж буй эрсдэлийг бууруулах, инфляцын дарамтыг хянах зорилгоор макро зохицуулалтын бодлогын зарим арга хэмжээг чангатгахаар шийдвэрлэлээ. Зээлийн өсөлт өндөр хэвээр байгаа, хэрэглээний зээл инфляц болон төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэх эрсдэл нэмэгдсэн нөхцөл байдлыг харгалзан ийнхүү бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлж байна.
Гол шийдвэрүүд:
Шийдвэр гаргах үндэслэл:
МБХ эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулахын зэрэгцээ, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах бодлогыг үргэлжлүүлэн баримтална гэдгийг тэмдэглэжээ. Цаашид дотоод, гадаад орчны өөрчлөлтөөс шалтгаалан бодлогын дараагийн алхмуудыг уян хатан авч хэрэгжүүлэхээр байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд гүйцэтгэл бүс нутгаар ялгаатай байж, хөрөнгө оруулагчдын хандлага болгоомжтой хэвээр байна. АНУ-д салбар хоорондын эргэлт ажиглагдаж, Европт эдийн засгийн төлөв харьцангуй тогтвортой байсан бол Азид Японы зах зээл хүчтэй, харин Хятадын сэргэлтэд эргэлзээ үргэлжиллээ.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Dow Jones индексийн хүчтэй өсөлт нь банк, аж үйлдвэр, эрчим хүч зэрэг хуучин эдийн засгийн салбарын компаниудын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанаас тогтвортой ашиг, бодит мөнгөн урсгалтай компаниуд руу хөрөнгөө шилжүүлсэн нь уг өсөлтийг дэмжжээ. Харин Nasdaq индексийн бууралт нь хиймэл оюун ухаан (AI) болон өндөр өсөлттэй технологийн компаниудад ашгийн хүлээлт буурсан, мөн хүүгийн түвшин өндөр хэвээр хадгалагдана гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотой. Өндөр үнэлгээтэй өсөлтийн хувьцаанууд хүүгийн орчны өөрчлөлтөд илүү мэдрэмтгий байдаг. S&P 500 индексийн бага өсөлт нь зах зээлийн дотоод тэнцвэрийг илтгэж байна. Нэг талаас уламжлалт салбарууд өссөн ч, нөгөө талаас технологийн салбарын уналт нийт индексийн өсөлтийг хязгаарлав.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өргөн хүрээнд өсөлт үзүүлсэн нь мөнгөний бодлого зөөлрөх хүлээлт нэмэгдэж, эдийн засгийн төлөвт итгэх итгэл сэргэснийг илтгэж байна. Банк, аж үйлдвэр, хэрэглээ, тансаг хэрэглээний салбарын компаниудын хувьцаанд эрэлт нэмэгдсэн нь FTSE 100, STOXX Europe 600, DAX 40 болон CAC 40 индексүүдийн өсөлтийг дэмжив. Ялангуяа Францын зах зээлд хэрэглээ болон санхүүгийн салбарын гүйцэтгэл хүчтэй байсан бол Германд экспорт, аж үйлдвэрийн компаниуд өсөлтийг удирдсан байна. Хөрөнгө оруулагчид хүүгийн дарамт буурч болзошгүй гэсэн хүлээлтэд тулгуурлан илүү эдийн засгийн мөчлөгөөс хамааралтай салбаруудад хөрөнгөө чиглүүлж, Европын зах зээл АНУ-ын технологийн салбарын хэлбэлзлээс харьцангуй тогтвортой гүйцэтгэл үзүүллээ.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Японы Nikkei 225 индексийн өсөлт нь иений ханш сул хэвээр байснаар экспортын чиглэлийн компаниудын ашигт эерэг нөлөө үзүүлсэн, мөн засгийн газрын эдийн засгийг дэмжих бодлого үргэлжилнэ гэсэн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой. Харин Өмнөд Солонгосын KOSPI индексийн бууралт нь хагас дамжуулагч, электроникийн салбарын хувьцаанд борлуулалтын дарамт нэмэгдсэн, мөн дэлхийн технологийн салбарын хэлбэлзэлтэй уялдан хөрөнгө оруулагчид болгоомжтой байр суурь баримталсантай холбоотой. Хятадын CSI 300 болон SSEC индексийн уналт нь эдийн засгийн сэргэлт удааширч байгаа дохио, үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал үргэлжилж буй байдал, мөн хэрэглээ болон бизнесийн итгэл хангалттай сэргэхгүй байгаагаас үүдэлтэй. Засгийн газрын дэмжих бодлогын хүлээлт байсан ч, бодит үр нөлөө нь зах зээлийг хангалттай дэмжиж чадсангүй.
⇒ ЯПОНЫ NIKKEI 225 ИНДЕКС ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ
Японд болсон парламентын сонгуулийн дараа улс төрийн тодорхойгүй байдал багасаж, эдийн засгийн тэлэх бодлого үргэлжилнэ гэсэн хүлээлт зах зээлийг огцом өсгөв. Ерөнхий сайд Санаэ Такайчигийн удирдсан улс төрийн хүчин үнэмлэхүй олонх болж, төрөөс бизнес, үйлдвэрлэл, батлан хамгаалах болон өндөр технологийн салбаруудыг дэмжих бодлого үргэлжилнэ гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад өгсөн юм. Үүний үр дүнд:
Зах зээл дээр энэхүү үзэгдлийг “Takaichi Trade” хэмээн нэрлэж, Японы хувьцааг идэвхтэй худалдан авах чиг хандлага бий болоод байна. Гэсэн хэдий ч төсвийн тэлэлт, төрийн зардлын өсөлт нь урт хугацаанд улсын өр нэмэгдэх, инфляц өсөх эрсдэл дагуулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

⇒ ЭНЭТХЭГ РҮҮ ЧИГЛЭСЭН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРГЭН НЭМЭГДЭВ
Энэтхэгийн хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын (FPI) цэвэр оролт 3 сарын дараа анх удаа эерэг болсон нь зах зээлд итгэл сэргэж байгааг илтгэв. 2026 оны 2-р сарын эхний долоо хоногт гадаадын хөрөнгө оруулагчид ойролцоогоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө Энэтхэгийн хувьцаа, үнэт цаасанд оруулсан байна.
Энэ хандлагыг дэмжсэн гол хүчин зүйлс:
Гадаад валютын оролт нэмэгдсэнээр Энэтхэгийн рупийн ханш тогтворжиж, банк, технологи, дэд бүтцийн салбарын хувьцаа идэвхжжээ. Зах зээлийн шинжээчид Энэтхэгийг Азийн өсөлтийн дараагийн гол хөдөлгөгч хүч гэж үзэх хандлага дахин нэмэгдэж байна.