Эм Ай Си Си (MICC) нь 2005 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулалтын банк болон үнэт цаас зуучлалын үйлчилгээг Монгол Улсад танилцуулсан тэргүүлэгч компани юм. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш бид 100 гаруй хэлцлийг амжилттай хэрэгжүүлж, нийтдээ хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг дотооддоо татан төвлөрүүлэн, уул уурхай, худалдаа үйлчилгээ, банк, хөдөө аж ахуй зэрэг голлох салбаруудад үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчит компаниудын өсөлт, хөгжлийг дэмжин ажиллаж байна.
MICC нь улсын хөрөнгийн зах зээлд томоохон төслүүдэд үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд үүнд: Хөгжлийн банкны биржийн бус зах зээлийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажиллаж, улсдаа анхны хөвөгч хүүтэй бонд гаргаж байсан. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК, Хөгжлийн Банк болон “Алсын хараа-2050” тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд гаргасан дэд бүтцийн болон эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бондын андеррайтерээр ажилласан бөгөөд эдгээр төслүүдийн хүрээнд олон нийтээс бондын санхүүжилтээр нийт хоёр их наяд орчим төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Хөрөнгийн зах зээлээс гадуур бид харилцагчдынхаа бизнесийн стратегийг боловсронгуй болгох, санхүүгийн бүтцийг оновчтой болгох, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, хувийн хэвшлийн компаниудад өсөлтийн стратеги тодорхойлох, компанийн үнэлгээ хийх, нэгтгэл худалдан авалтын (M&A) зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна, төрийн өмчит байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө өгч ажилласан. Үүний жишээ нь, Зөөвч Овоо төслийн Засгийн газар болон Орано Майнингтай хийх хэлэлцээр хийх ажлын хэсэгт ажиллаж байсан.
Эдгээр зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан бид зөвхөн богино хугацааны санхүүжилт татахаас гадна харилцагчдад цаашдын урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монголын бизнесийн орчныг илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой болгоход хувь нэмрээ оруулж байна.
Бизнесүүдийг дэлхийн санхүүгийн зах зээлтэй холбож, инновацийн шийдэл, итгэлтэй түншлэлээр дамжуулан тогтвортой хөгжил, үнэ цэнийг бүтээх.
Санхүүгийн инновац, ил тод байдал, итгэлцлээр дамжуулан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих
Мэргэшил, итгэлцэл, инноваци, хариуцлага, хүн төвтэй зарчмыг эрхэмлэн, харилцагчиддаа болон нийгэмд урт хугацааны үнэ цэнэ бүтээх.
ТУЗ-ийн дарга
Жийл Де Думаст нь MICC-ийн ТУЗ-ийн дарга болон ахлах зөвлөхөөр ажилладаг. Анх ажлын гараагаа Парис болон Нью-Йорк хот дахь J.P. Morgan хөрөнгө оруулалтын банканд эхлүүлж, дараа нь Францын Эдийн засаг, Санхүү, Үйлдвэрийн сайдын тусгай зөвлөхөөр ажилласан. Хөрөнгө оруулалтын банкны салбарт 35 гаруй жилийн туршлагатай тэрээр салбартаа "rainmaker" хэмээн үнэлэгддэг. Тухайлбал Amundi Group болон түүний Сингапур, Хонконг дахь салбаруудад олон улсын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Мөн Bankers Trust-д Европын Стратегийн Деривативийн хэлтсийн захирал, CSFB-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Crédit Agricole CIB-д Глобал хэлтсийн тэргүүн зэрэг албан тушаалуудыг хашиж байв.
Ерөнхийлөгч
Ачит-Эрдэнэ нь Монголын хөрөнгө оруулалтын банкны салбарын анхдагчдын нэг бөгөөд Монголын анхны хөрөнгө оруулалтын банк болох MICC-ийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр ажлын гараагаа хөрөнгийн зах зээлээс эхэлж хувийн компаниудад бондын анхны гаргалтыг удирдан хэрэгжүүлж байсан. Ачит-Эрдэнэ нь хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр 20 гаруй жилийн мэргэшсэн туршлагынхаа хүрээнд хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт татах, компанийн нэгдэл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, бондын гаргалт зэрэг 50 гаруй хэлцлийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай банкир юм. Түүний удирдсан томоохон арилжаануудыг дурдвал Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) бонд, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд гаргасан хотын бонд зэрэг багтдаг.
Гүйцэтгэх захирал
Мөнхзул нь MICC компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 20 гаруй жилийн туршлагатай. Тэрээр анхны ажлын гараагаа банк болон үндэсний статистикийн салбарт эхэлж байсан бөгөөд цаашлаад аж үйлдвэр, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, шувууны аж ахуй зэрэг салбаруудад санхүүгийн зөвлөх болон хөрөнгийн зах зээлийн хэлцлүүдийг удирдан санхүүжилт босгох чиглэлээр мэргэшсэн. Мөнхзул нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд тусалсан онцлох хэлцлүүдийг дурдвал “Эрдэнэс Таван Толгой” ХК болон Монгол Улсын Хөгжлийн Банкны өрийн бичгийн санхүүжилт, мөн Богд банкны IPO зэрэг багтана.
Тэргүүн дэд захирал
Марал нь MICC компанийн Хөрөнгө Оруулалтын хэлтсийн Тэргүүн дэд захирлаар ажилладаг. Уг албан тушаалд тэрээр олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд, гаднын хөрөнгө оруулагчид болон Монголын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж санхүүгийн зөвлөх үйлчилгээ, нэгдэл, төслийн санхүүжилт болон хөрөнгийн зах зээлийн гүйлгээ зэрэг хэлцлүүдэд ажиллаж байсан туршлагатай. Тэрээр ажлын гараагаа PwC болон War Child UK-с эхлэн MICC-д 2016 онд орсноор сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эрчим хүч, финтек, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийн санхүүжилтэд голчлон ажилласан.
Дэд захирал
Энхболд нь хөрөнгө оруулалт болон санхүүгийн менежментийн чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай. Тэрээр өмнө нь Хонконгт төвтэй Development Finance Asia Ltd. (DFA) хөрөнгө оруулалтын компанийн Монгол дахь салбарын захирлаар ажиллаж, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл болон үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Мөн Монголын томоохон банк санхүүгийн байгууллага болон хамгийн шинэлэг, эрчимтэй хөгжиж буй компанид голлох албан тушаал хашиж байсан нь түүний стратеги төлөвлөлт, санхүүгийн удирдлагаар мэргэших суурь болсон.