
Долоо Хоногийн Тойм Мэдээ 2026.08.03
Харилцагч танд долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээг хүргэж байна.

2005 онд байгуулагдсан бөгөөд Монголд анхны андеррайтерийн үйлчилгээг нэвтрүүлсэн үнэт цаасны компани юм.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эм Ай Си Си ҮЦК” ХХК болон “Гүехэн Далай” ХХК нарын хооронд нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гурван талт санамж бичигт өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа.
MICC нь хувийн болон төрийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн зөвлөх үйлчилгээ болон санхүүжилтийн өргөн шийдлүүдийг санал болгож байна.
Манай брокерийн нэгж нь байгууллага болон хувь хүмүүст дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг олгодог.
2022 оноос хойш ам.доллараар тооцоход 49%-ийн IRR үзүүлэлттэй, өндөр өгөөжтэй хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлсэн, хил дамнасан хөрөнгө оруулалтад мэргэшсэн, гүйцэтгэлд суурилсан үйлчилгээ.
Судалгаанд суурилсан байгууллагын хувьд бид дотоодын зах зээлийн судалгаа болон дэлхийн эдийн засгийн шинжилгээг харилцагчдадаа хүргэдэг.
2005 оноос хойш
Татсан санхүүжилтийн хэмжээ
Хэрэгжүүлсэн төслүүд
Хамтран ажиллагч байгууллагууд
Монгол Улсын “Алсын хараа 2050” төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, дэд бүтцийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Эдгээр төслийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн бирж дээр бонд гаргасан ба MICC тэргүүлэх андеррайтераар ажиллан бондын арилжааг амжилттай зохион байгуулсан.
Зөөвч-Овоогийн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Францын “Орано майнинг САС” компанитай эцэслэн байгуулахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилласан. Уг төсөл нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлэх бөгөөд Монголын экспортын бүтэц, гадаад харилцааг төрөлжүүлж, 700 орчим ажлын байр шинээр бий болгоно.
Монголын тэргүүлэх таван компанийн нэг болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн зөвлөх болон андеррайтераар ажиллаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2021 оноос 2025 он хүртэлх бизнесийн өргөтгөл хийх төлөвлөгөөтэй байсан ба тухайн төслийн санхүүжилтийг татахад андеррайтерийн үйлчилгээг үзүүлсэн.
Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц 22 МВт-ын хүчин чадлаар 2025 онд ашиглалтад орж, төвийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Могойн гол, Овоотын нүүрсний ордуудад тулгуурлан эрчим хүч үйлдвэрлэж байна. Жилд ~150 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Алтай-Улиастайн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
“DSPO” компани нь Монгол Улсын Сайншанд хотод 30 МВт хүчин чадалтай, сүлжээнд холбогдсон нарны цахилгаан станцыг ажиллуулдаг бөгөөд уг станц нь 2020 оны 10-р сарын 17-нд ашиглалтад орсон. Тухайн станц нь жил бүр 50,000 МВт.ц-аас дээш цахилгаан үйлдвэрлэх ба 20 жилийн хугацаанд 300 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлын бууруулах төлөвлөгөөтэй байна. Төслийн 10 сая ам.долларын санхүүжилтийг Хаан банкны зээлээр шийдвэрлэхэд MICC гол үүрэг гүйцэтгэсэн.
Мбанк нь 2022 онд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монгол улсын анхны бүрэн хэмжээний дижитал банк болсон юм. М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100 хувийн эзэмшилтэй тэрээр хэрэглэгчид болон бизнесүүдэд зориулсан шинэлэг, саадгүй санхүүгийн болон амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн туршлагыг дээд зэргээр хангасан экосистемийг бүрдүүлэн ажиллаж байна. MICC нь төгрөгийн санхүүжилтийг гадны хөрөнгө оруулагчдаас амжилттай татан төвлөрүүлсэн.
Стор Пэй ББСБ ХХК нь 2019 онд иргэд болон бизнесийн байгууллагад тулгараад байсан төлбөрийн асуудлыг шийдэх зорилготойгоор байгуулагдаж, Монголын хамгийн олон хэрэглэгч, мерчант байгууллагатай хамтран ажилладаг ОАДТ буюу “Одоо аваад, Дараа төл” хуваан төлөх шийдлийн үйлчилгээ үзүүлэгч финтек компани юм. MICC нь тус компанид ББЗЗ-ээс 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий санхүүжилтийг ББЗЗ дээр хаалттай хүрээд босгоход андеррайтераар ажилласан.
Монгол Улсын Хөгжлийн банк (DBM)-ны бонд гаргалтад санхүүгийн зөвлөхөөр ажиллаж, Монголын анхны хөвөгч хүүтэй бондыг амжилттай гаргахад оролцсон. Энэхүү бонд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж, төгрөгөөр гадаад хөрөнгө оруулалт татсан анхны жишиг болсон.
Kэй энд Кэй Роуд ХХК нь Монгол Улсын баруун хойд бүсэд хэрэгжих, 261.89 км урт хатуу хучилттай авто замын коридор бүхий А1102 Мөрөн–Улиастай чиглэлийн авто төслийг BOT нөхцөлөөр хэрэгжүүлж байна. Төсөл нь бүс нутгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, аялал жуулчлал болон худалдааны урсгалыг дэмжих, мөн Хөвсгөл болон Завхан аймгуудын зах зээл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. MICC нь тус төслийн санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор 150 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн бүтцийг боловсруулах болон хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Богд банкны IPO-д андеррайтераар ажилласан бөгөөд энэ нь 2021 онд батлагдсан шинэ банкны хууль батлагдсаны дараах анхны банкны IPO болсон. 2014 онд байгуулагдсан тус банк нь технологид суурилсан үйлчилгээгээрээ Монгол Улсын тэргүүлэгч дижитал банк болох зорилготой бөгөөд олон улсын банкны стандартад нийцэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Улаанбаатар хотын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, "ДЦС-5" төслийг санхүүжүүлэх зорилготой "Нийслэл Бонд"-д MICC үндсэн андеррайтераар ажиллан бондын арилжааг амжилттай зохион байгуулсан.
MICC нь Premium Project LLC-ийн хэрэгжүүлж буй Lapland Villa орон сууцны төслийн ногоон санхүүжилтийг амжилттай шийдсэн. Энэхүү төсөл нь Финлянд нарс модоор баригдсан, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой болон орчин үеийн шийдлээрээ онцлог бөгөөд Монгол дахь байгальд ээлтэй орон сууцны хөгжилд шинэ жишиг тогтоож байна.
415 км урттай Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн 283 сая ам.долларын бондын санхүүжилтэд зөвлөхөөр ажилласан. Жилд 15 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх хүчин чадалтай тус төмөр зам нь Тавантолгойн уурхайгаас БНХАУ руу чиглэсэн стратегийн экспортын гарц болох юм.
Салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, төслийн болон хөтөлбөрийн шинэчлэлүүд, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг эндээс олж харна уу.

Харилцагч танд долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээг хүргэж байна.
Харилцагч танд долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээг хүргэж байна.
Харилцагч танд долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээг хүргэж байна.
MICC нь Түмэн Шувуут ХК (MSE:TUM)-ын хувьцааны судалгааг танилцуулж байна.