Зуучлалын үйлчилгээ

Ерөнхий Танилцуулга

MICC нь хувь хүн болон байгууллагын хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцсэн, иж бүрэн үнэт цаас зуучлалын үйлчилгээг санал болгож байна. Манайхаар дамжуулан та:

  • Монголын хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай оролцох;
  • Дэлхийн томоохон биржүүдийн үнэт цаасны арилжаанд оролцох;
  • Биржийн бус зах зээлд арилжаалагдаж буй хаалттай бондод хөрөнгө оруулах боломжтой.

MICC нь мөн зах зээлийн мэдээ мэдээлэл, үнэт цаасны судалгааг тогтмол хүргэн ажиллаж байгаа бөгөөд харилцагч та хувьцаа, бонд, ХБҮЦ гэх мэт олон төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулан багцаа төрөлжүүлэхээс гадна үнэт цаасны судалгаа, мэдээ мэдээллүүдтэй танилцан өөрийн багцын эрсдэлээ удирдах боломжтой.

Cards

At MICC, we offer a full spectrum of brokerage services designed to meet the diverse needs of individual and institutional investors. Our platform provides seamless access to the Mongolian capital market, exposure to global exchanges, and tailored investment opportunities in the OTC (over-the-counter) bond market. Whether you're trading through our mobile app, seeking global diversification, or participating in private bond placements, MICC delivers reliable execution, expert support, and secure infrastructure for every investor profile.

Дотоодын Арилжаа

MICC нь харилцагчдадаа цахим арилжааны систем болон гар утасны аппликэйшнаар (Android болон iOS) дамжуулан хаанаас ч найдвартай, түргэн шуурхай хөрөнгө оруулалт хийх, өөрийн хөрөнгийг удирдах, өгөөж ашгийн тооцооллыг хянах, зах зээлийн мэдээлэлтэй танилцах боломжийг олгодог.

Олон Улсын Арилжаа

MICC нь дэлхийн тэргүүлэгч олон улсын арилжааны платформ болох Interactive Brokers-тэй хамтран харилцагчдадаа олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг олгодог.

OTC Зах Зээл

Хаалттай бонд – MICC нь биржийн бус (OTC) зах зээлээр дамжуулан хаалттай бонд гаргах болон арилжаалах боломжийг бүрдүүлдэг.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Та цахимаар болон манай салбар дээр өөрийн биеэр ирж үнэт цаасны данс нээлгэх боломжтой. 

Цахимаар: 
MICC Brokerage аппликэйшн 
micc.istock.mn вебсайт 

/Цахимаар данс нээж байгаа тохиолдолд өөрийн мэдээллийг бүрэн бөглөж, иргэний үнэмлэхийн зураг болон түүнтэй хамт авхуулсан зургаа оруулна уу. Иргэний үнэмлэхийн хугацаа дуусаагүй байх шаардлагатай. 

Биеэр: 
Манай оффис дээр биечлэн ирж данс нээлгэх боломжтой.  

/Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг авчрах шаардлагатай. 

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг. 

Мөн харилцагч зөвхөн өөрийн нэр дээрх арилжааны банкийг холбох бөгөөд өөрийн нэрийн бус дансанд /жишээ нь, эцэг, эхийн данс/ мөнгө хүсэх боломжгүй байдгийг анхаарна уу. 

Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1–2 хоногт таны данс идэвхжих болно. 

Анхдагч зах зээлийн данс нь олон нийтэд анх удаа санал болгож байгаа үнэт цаас, бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэгт хөрөнгө оруулахад ашиглагддаг. Энэ данс нь таны нэр дээр үүссэн 12 оронтой Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн данс юм. Та энэхүү дансаа дараах байдлаар цэнэглэн арилжаанд оролцох боломжтой: 

  • Банк: Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв  
  • Дансны дугаар: 0051 XXXX XXXX 
  • Дансны нэр: Таны нэр 
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар 

Номинал данс нь Монголын Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээл дээр гарсан үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр худалдах, худалдан авахад ашиглагддаг. Та энэхүү дансаа дараах байдлаар цэнэглэн арилжаанд оролцох боломжтой: 

  • Банк: Голомт банк 
  • Дансны дугаар: MN860015008125101787 
  • Дансны нэр: Эм Ай Си Си ҮЦК ХХК 
  • Гүйлгээний утга: Таны регистрийн дугаар 

Нууц үгээ мартсан бол нууц үг оруулах хэсгийн хажууд байрлах “Нууц үг мартсан” товч дээр дарж, бүртгэлтэй и‑мэйл хаягаа оруулан нууц үгээ сэргээх холбоос хүлээн авах боломжтой. 

Хэрэв та нууц үгээ 3 удаа буруу оруулсан бол таны данс түр хугацаанд түгжигдэж, “Нууц үгийн блок гаргах” товч дээр дарж, бүртгэлтэй и‑мэйл хаягаар нууц үгээ сэргээх боломжтой. 

Үнэт цаасны данс нээлгэхэд дараах бичиг баримт шаардлагатай: 

  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь 
  • Данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн нотариатаар баталгаажуулсан баталгааны маягт /ҮЦТХТ маягтаар/ 
  • Гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь 
  • Хуулийн этгээдийн данс дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээдийг томилсон тухай шийдвэр /MICC, ҮЦТХТ-д хаягласан байх/ 
  • ҮЦТХТ-д данс нээлгэх хүсэлт албан тоотоор 2 хувь /MICC, ҮЦТХТ-д хаягласан байх/ 
  • ҮЦТХТ-д данс нээлгэх гэрээ 2 хувь /ҮЦТХТ маягтаар/ 
  • Мөнгөн гүйлгээ хийх гэрээ 3 хувь 
  • Үнэт цаасны данс нээх хураамж 50,000 төгрөг 

Та аппликэйшн ашиглаж байгаа үед: Хэтэвч → Номинал эсвэл ҮЦТХТ данс сонгох → Мөнгө татах гэж буй дансаа сонгоод → Мөнгө хүсэх → Бөглөөд илгээх. 

micc.istock.mn вебээр орж байгаа үед: Зүүн талд байрлах Цэс дотроос Мөнгө хүсэх өргөдөл  Номинал эсвэл ҮЦТХТ данс сонгох  Бөглөөд илгээх. 

Гүйлгээний утга буруу бичигдсэн байх магадлалтай. Хэрвээ мөнгө дансанд орж ирээгүй тохиолдолд бидэнтэй холбогдож, орлогыг таниулна уу. 

Хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр тооцоо Т+2 журмаар явагддаг. Өөрөөр хэлбэл ажлын 2 хоногийн дараа төлбөр тооцоо хийгдэж дуусна. Хэрвээ хувьцаа авсан бол ажлын 2 хоногийн дараа хувьцаа тань таны дансанд байршиж, номинал данснаас мөнгө тань гарна. Харин хувьцаа зарсан тохиолдолд эсрэгээрээ арилжааны 2 хоногийн дараа хувьцаа тань данснаас чөлөөлөгдөж, арилжааны орлого дансанд тань орж ирнэ гэсэн үг юм.