Чадварлаг боловсон хүчинтэй байх нь бидний гол тулгуур юм. Монгол улсын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банкны хувьд бид хүсэл тэмүүлэлтэй, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадвартай, аливаад байнга суралцах, шинэ санаа эрэлхийлэх эрмэлзэлтэй мэргэлжтнүүдэд хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлдэг. Та MICC-ийн багийн нэг хэсэг болж, Монголын санхүүгийн зах зээлд бодит нөлөө үзүүлэх боломжтой.
– Монголын санхүүгийн зах зээлийг өөрчилж, улсын эдийн засгийн хөгжилд шууд хувь нэмэр оруулах төслүүдэд оролцоно.
– Өндөр үнэ цэнтэй, хил дамнасан болон шинэлэг хэлцэл дээр ажиллаж мэдлэг, ур чадвараа өргөжүүлнэ.
– Багаар ажиллах үед таны санал бодлыг үнэлэн, бодитоор хэрэгждэг уян хатан орчин.
– Туршлагатай хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүдээс суралцаж, тасралтгүй сургалт, практик дадлага авах.
– Богино хугацааны ашигт бус урт хугацааны харилцааг эрхэмлэдэг, шударга ёсыг дээдэлсэн эвсэг хамт олны нэг хэсэг болох.
– Нарийн төвөгтэй санхүүгийн сорилтуудад бүтээлч шийдэл, шинэ арга барилыг хэрэгжүүлэх боломжтой орчинд ажиллах.
Карьерынхаа аль ч шатанд явж байгаа чадварлаг мэргэжилтнүүд ажлын хүсэлт явуулахад нээлттэй бөгөөд үүнд сүүлийн жилүүдэд төгссөн шинэ төгсөгчид болон өөрийн ур чадвар, туршлагаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй туршлагатай мэргэжилтнүүд багтана.
Оюутан, төгсөгчдөд зориулсан манай дадлагын хөтөлбөрт нэгдэж, бодит орчинд туршлага хуримтлуулж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Нээлттэй ажлын байртай танилцахын тулд манай “Ажлын байрны зар” хуудсанд зочлоорой. Сонирхож буй ажлын байранд заасан зааврын дагуу өргөдлөө илгээж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн эсэхээ шалгана уу.
Энэхүү шалгалт нь таны техникийн болон харилцааны ур чадварыг үнэлэхэд тусална.
MICC-ийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцохын тулд Монголын хөрөнгийн зах зээл болон дэлхийн санхүүгийн чиг хандлагын сүүлийн үеийн мэдээллийг судлахыг зөвлөж байна. Мөн санхүүгийн үндсэн ойлголтоо сэргээн санах нь тустай. Та өөрийн өмнөх ажлын туршлага, асуудал шийдвэрлэх арга барил, мөн MICC-ийн үнэт зүйлстэй хэрхэн нийцэж буйгаа ойлгомжтой, итгэлтэйгээр илэрхийлэхэд бэлэн байгаарай.
Албан тушаалаас шалтгаалан хугацаа өөр байж болох ч ихэнх тохиолдолд өргөдөл хүлээн авснаас эхлээд эцсийн шийдвэр гарах хүртэл 2–4 долоо хоног үргэлжилдэг. Бид сонгон шалгаруулалтын явцыг ажил горилогчдод тогтмол, ил тод байдлаар мэдээлэхийг эрхэмлэдэг.
Бид аналитик сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай, аливаад нягт нямбай хандлагыг эрхэмлэдэг. Харилцагчид болон хамт олонтой харилцах чадвар, шинээр суралцах эрмэлзэлтэй, мөн хөрөнгийн зах зээл ба санхүүгийн салбарт сонирхолтой байх нь бүх албан тушаалд шаардлагатай гол чанарууд юм.
MICC-д санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурсан байх нь давуу тал болох хэдий ч аналитик сэтгэлгээ, судалгаа хийх болон асуудал шийдвэрлэх чадвартай горилогчдыг бид боловсрол, мэргэжлийн туршлагаас үл хамааран нээлттэйгээр хүлээн авдаг.
Бид ажлын хүсэлт олон тоогоор хүлээн авсан тохиолдолд бүх горилогчдод тусгайлан дүгнэлт, зөвөлгөө өгөх боломж хязгаарлагдмал байдаг ч сонгон шалгаруулалтын үр дүнг бүх нэр дэвшигчдэд аль болох шуурхай, тодорхой мэдээлэхийг зорьдог.
Тийм ээ. Бид хөрөнгө оруулалтын банк болон хөрөнгийн зах зээлд дадлага хийж, бодит төсөл дээр ажиллан туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан, шинэ төгсөгчдөд дадлагын боломж олгодог. Дадлага нь оролцогчдод туршлагатай мэргэжилтнүүдийн удирдамж дор ажиллах, мэдлэгээ хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.