MICC нь харилцагч, хөрөнгө оруулагчдаа мэдээлэлд тулгуурласан зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлийн тоймыг долоо хоног бүр, хувьцааны судалгааг сар бүр бэлтгэн хүргэдэг.
MICC нь Монголын хөрөнгийн бирж болон дэлхийн зах зээлийн чиг хандлага, компанийн гүйцэтгэл, технологийн нөлөөллийг нарийвчлан үнэлдэг. Харилцагчдынхаа стратегийн шийдвэр гаргалтыг дэмжих зорилготой эдгээр судалгаанууд нь олон улсын хөрөнгө оруулагчдын ашигладаг S&P Global Market Intellegence-н судалгааны Capital IQ платформд тогтмол нийтлэгдэж, дэлхийн жишигт хүрсэн ил тод байдлыг хангаж байна.