“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах найдвартай эх үүсвэрүүдийг бий болгох, инженерийн дэд бүтцийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ зорилгыг санхүүжүүлэхийн тулд олон нийтэд зориулсан бондыг гаргасан бөгөөд MICC тэргүүлэгч андеррайтераар ажиллан бондын арилжааг амжилттай зохион байгуулсан.