Судалгаа

Хувьцааны судалгаа

MICC нь хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, дэлхийн чиг хандлагын талаар харилцагчдадаа байнга мэдээлж байх үүднээс сар бүр хувьцааны судалгаа бэлтгэдэг. Монголын хөрөнгийн бирж болон олон улсын хөрөнгийн бирж дэх компаниудын хувьцааны судалгаа нь хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн шинжилгээ, шинэчлэгдсэн зохицуулалтууд, технологийн чиг хандлага, хувьсан өөрчлөгдөж буй компанийн гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.

Бид дэлхийн зах зээлийн мэдээллийн платформ болох S&P Capital IQ дээр хамгийн сүүлийн үеийн судалгаа, үнэлгээгээ нийтэлдэг.

Зах зээлийн судалгаа

MICC компанийн зах зээлийн судалгаа нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад тодорхой салбарын ирээдүйн төлөвийг тодорхойлох, мөн өрсөлдөхүйц стратегийг боловсруулахад тусалдаг ба энэхүү зах зээлийн судалгаа нь Монгол дахь тухайн салбарын онцлог шинж болон дэлхийн эдийн засгийн төлөв байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзсаны үндсэн дээр мэргэжлийн өндөр түвшинд хийгддэг.

MICC-ийн судалгааг ашиглагчид нь EBRD, BIO, Proparco, Дэлхийн банк, хувийн хөрөнгө болон эрсдэлийн сангууд, UNCTAD, мөн Канадын Элчин Сайдын Яам гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагууд юм. Бидний судалгааны талаар Financial Times, S&P Capital IQ, Nikkei Economic Review зэрэг сэтгүүлүүд тиш татсан байдаг.

Гүйцэтгэсэн судалгаанууд

Бидний шинээр бэлтгэсэн судалгаануудыг энд дарж үзнэ үү.

© Эм Ай Си Си ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.