Бид компанийн капиталын бүтэц, нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан санхүүжилтийн хэлбэр, хэмжээг тодорхойлон хувьцааны санхүүжилтийг босгоход тусалдаг. Салбарын талаарх бидний ойлголт нь хэлцлийн үйл явцыг удирдан чиглүүлэх мөн компанийн өсөлт хөгжилд шаардлагатай санхүүжилт, балансын дахин хөрөнгөжүүлэлтийг гүйцэтгэх боломжийг олгодог.
MICC нь төрийн болон хувийн хэвшлийн компаниудад өрийн санхүүжилт босгож байсан арвин туршлагатай. Бид арилжааны банкууд, хувийн хөрөнгө оруулалтын сангууд, стратегийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон бусад хөрөнгө оруулагчдад давуу эрхтэй болон хоёрдогч өрийн санхүүжилтийг олгон харилцан холбоотой ажилладаг.
MICC нь компаниудад экспортын кредит агентлагууд (ECAs) болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудаас (DFIs) хил дамнасан үндсэн хөрөнгийн худалдан авалтын санхүүжилт авах боломжийг олгодог. Бид олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг агентлагууд, засгийн газартай хамааралтай байгууллагуудтай удаан хугацааны харилцаатай бөгөөд олон тооны хэлцлийн бүтцэд амжилттай зөвлөгөө өгсөн туршлагатай. MICC нь хөрөнгө оруулалтын меморандум бэлтгэх, санхүүгийн загвар боловсруулах, холбогдох агентлагуудтай уялдаа холбоотой ажиллах, өрсөлдөхүйц нөхцлөөр даатгалд хамрагдах зэрэг санхүүжилтийн бүх үйл явцад дэмжлэг үзүүлдэг.