MICC-ийн тухай

MICC нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад анхны хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг санал болгосон компани юм. Байгуулагдсан цагаасаа хойш бид харилцагчиддаа хоёр тэрбум гаруй ам.доллар босгож, 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн бөгөөд харилцагчдынхаа бизнесийг өргөжүүлэх, илүү хямд хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусалсан. Манай баг харилцагчиддаа хамгийн сайн үнэ цэнэ, нөхцлийг авахын тулд зээлийн болон хувьцааны зорилтот эх үүсвэрийг эрэлхийлж, компанийн удирдлагад санхүүгийн зөв суурь дээр өөрсдийн алсын хараагаа хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Бид судалгаанд суурилсан компани учраас харилцагчиддаа бизнесийн шинэ боломжуудыг тодорхойлох, үнэлэхэд нь туслах зорилгоор зорилтот зах зээлийн судалгааг хийдэг.

Бидний давуу тал

  • Монгол дахь бусад хөрөнгө оруулалтын банк, брокерийн компаниудаас илүү олон хэлцэл хийсэн.
  • Монголын нэр хүнд бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мөн Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын томоохон корпорациудад хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох, хөрөнгө орулалтын зөвөлгөө өгөх чиглэлээр мэргэшсэн.
  • Олон нийтэд санал болгох (public offerings), хаалттай хүрээний санхүүжилт (private placement), компанийн нэгдэлт & худалдан авалт (Mergers & Acquisition) болон корпорацийн бүтцийн өөрчлөлт зэрэг өргөн хүрээний үйлчилгээг хамарсан хосгүй туршлага.
MICC
100+
Хэлцэл гүйцэтгэсэн
19+
жилийн туршлага
$2тэрбум+
Хөрөнгө босгосон

Удирдлагын баг

MICC-ийн удирдлагын багт Монгол Улсын бизнесийн лидерүүд, туршлагатай санхүүгийн мэргэжилтнүүд болон банкирууд болон нягтлан бодогчид багтдаг.

Achit-Erdene Darambazar
Ачит-Эрдэнэ Дарамбазар
ТУЗ-ийн дарга
Жийл Гурьер де Думаст
Жийл Гурьер де Думаст
ТУЗ-ийн гишүүн
Мөнхзул Хүрлээ
Мөнхзул Хүрлээ
Гүйцэтгэх захирал

Д.Ачит-Эрдэнэ нь MICC-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд бүтцийн өөрчлөлт болон санхүүгийн хэлцлүүд дээр төвлөрөн ажилладаг. Д.Ачит-Эрдэнэ нь хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай ба тэргүүлэгч корпораци, банк, эрсдэлээс хамгаалах сан болон бусад сангууд, хувийн хөрөнгийн хөрөнгө оруулагч нартай холбоотой ажилладаг. Тэрээр ЭТТ бонд, Богд банкны IPO гэх мэт Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон хэлцлүүдийг хийж, удирдаж байсан. Д.Ачит-Эрдэнэ нь Колумбийн Их Сургуульд Олон улсын харилцааны магистр, Миддлебури коллежид Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй.

Жийл Гурьер де Думаст нь MICC-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх юм. Жийл JP Morgan-ны Парис, Нью-Йорк дахь салбараас ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Жийл Deutsche Bank-ны Францын Байгууллагын Санхүүгийн тэргүүнээр Лондон хотод 18 гаруй жил ажиллаж, түүнчлэн Корпорацын тэргүүн, Европын удирдлагын хорооны гишүүн, Credit Suisse, Bankers Trust зэрэг банк, санхүү, хөрөнгө оруулалтын томоохон байгууллагуудад гүйцэтгэх удирдлагаар тус тус ажиллаж байсан туршлагатай банкир юм.

Х.Мөнхзул нь MICC-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд сүүлийн 20 гаруй жил санхүүгийн салбарт ажиллаж, хөрөнгө оруулалтын банкны хэлцлийг удирдах, төрөл бүрийн салбарын компаниудад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох чиглэлээр мэргэшсэн. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, уул уурхайн үйлчилгээ, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, банк санхүү, хоол хүнс, шингэн хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн салбарын төслүүд дээр санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Х.Мөнхзул нь Английн Манчестерийн Их сургуульд Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

© Эм Ай Си Си ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.