Асуулт, Хариулт

Хөрөнгө оруулалтын банкирын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

MICC-д тогтсон, нийтлэг өдөр гэж байхгүй гэхэд болно. Шинэ долоо хоног ихэвчлэн одоогийн болон боломжит төслүүдээ хэлэлцсэнээр эхэлдэг. Төслүүдийнхээ шинж чанар, үе шатаас хамааран ажилтнууд маань харилцагчдынхаа санхүүгийн модель, танилцуулга материал бэлтгэх болон боломжит хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг ажлуудыг хоорондоо хуваарилан авдаг.

MICC нь ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулахыг үргэлж дэмждэг тул долоо хоног бүр мэргэжлийн сэдвээр дотооддоо сургалт зохион байгуулдаг. Сургалт экспорт-импортын банкуудын тоймоос эхлүүлээд төрөл бүрийн мэргэжлийн сэдвийг хамардаг. Ахлах мэргэжилтэн, шинжээчид олон цаг ажиллах нөхцөл үүсдэг ч эрч хүчээр дүүрэн нөхөрсөг орчинд бүтээмжтэй ажиллаж чаддаг.  

MICC компанид ажилд орохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Ажлын байрны мэдээллийг хаанаас авах вэ?

Та дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

  • Холбогдох салбарт 2-5 жил ажилласан туршлагатай байх
  • Санхүүгийн загварчлал, үнэлгээн дээр тулгуурласан шинжилгээ, тооцоолол хийх өндөр ур чадвартай байх
  • Хөрөнгө оруулалтын банкир болж өсөж дэвших чин эрмэлзэлтэй байх
  • Харилцааны болон илтгэх чадвар сайтай байх
  • Эрч хүчтэй, аливаа ажилд анхаарал хандуулах чадвартай байх
  • Бие даан олон ажлыг чанартай хийх чадвартай байх
  • Ачаалал даах болон ажлыг хугацаанд нь багтаж хийх чадвартай байх
  • Багаар ажиллах болон мэргэжлийн өндөр стандарттай байх

Би MICC-д орж ажиллах сонирхолтой байна. Хаанаас дэлгэрэнгүй мэдээлэл авах вэ?

Бид үргэлж чадварлаг мэргэжилтнүүдийг багтаа авах сонирхолтой байдаг. Та contact@micc.mn хаяг руу өөрийн анкетийг дагалдах захидлын хамт илгээх шаардлагатай. Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдэээлэл хэрэгтэй бол манай вэбсайтны нээлттэй ажлын байр хэсэгт хандана уу.  

 

MICC -д ажиллахын давуу талууд юу вэ?

MICC-д ажиллах гол давуу тал нь та олон төрлийн бизнесийн салбаруудтай тулж ажиллаж, туршлага хуримтлуулах юм. Жишээ нь, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид шинжээч хийснээр энэ сард агаарын тээврийн компанийн төсөл дээр ажилласан бол дараа сард эмийн үйлдвэрлэлийн төсөл, түүний дараагийн сард уул уурхайн компанийн төсөл дээр ч ажиллаж  болно. Өөр нэг давуу тал нь маш богино хугацаанд  хөгжих боломжтойгоос гадна санхүүгийн салбарын бусад ижил төстэй ажлуудаас илүү олон төрлийн туршлага хуримтлуулах бололцоог олгодог.

MICC-д орсноор мэргэжлээрээ цааш хөгжих ямар боломжууд байдаг вэ?

MICC компани долоо хоног бүр багийн бүх гишүүддээ дотоод сургалт ордог. Энэ сургалт Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаатай холбогдсон төрөл бүрийн мэргэжлийн сэдвийг хамардаг. Мөн MICC-ын ажилтнууд Монголын томоохон компаниудын захирлуудтай ажлаараа дамжуулж  харилцах боломж гардаг.

MICC-д амжилтанд хүрэхийн тулд яах ёстой вэ?

Харилцагчдынхаа төлөө ажилладаг, ажлаа ямар нэгэн алдаа мадаггуй гуйцэтгэж, үргэлж сайжруулахыг мэрийж байдаг ажилтнууд MICC-д амжилт олдог. Туршлагаас харахад, амжилттай ажиллаж байгаа эдийн засагч, шинжээчийн хувьд гурван үндсэн зан чанар төлөвшсөн байдаг. Эдгээр нь чин сэтгэлээсээ өсөж хөгжихийг хүсдэг, үнэнч шударгаар хамтран ажиллаж байгууллагын үнэт зүйлсийг хүндэтгэн дагадаг, ажил хэрэгч зан чанарууд юм.

Шинжээч болон Ахлах мэргэжилтэн хоёрын гол ялгаа юу вэ?

Шинжээч нь анхан түвшний албан тушаал юм. Шинжээчид голдуу бизнес, санхүүгийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүд байдаг. Шинжээчдийн гол үүрэг нь ахлах мэргэжилтний удирдлага дор ажиллаж, төслийн багт мэдээ цуглуулах, шинжилгээ хийх, санхүүгийн загвар гаргах, мэдээлэл нэгтгэх ажлууд байдаг. Ахлах мэргэжилтнүүд 3-5 жилийн шинжээчийн туршлагатай, мөн тухайн салбарынхаа магистрийн зэрэгтэй байдаг.

Төслийг ахлах мэргэжилтэн, эсвэл дэд захирлууд удирдана.

MICC-д ажилчдаа дэмжих чиглэлээр ямар үйл ажиллагааг гүйцэтгэдэг вэ?

MICC нь зургаан сар тутамд ажилчдынхаа гүйцэтгэлийн албан ёсны үнэлгээг хийдэг. Гэхдээ албан бусаар ажилчдын хэр ажиллаж байгааг ихэвчлэн төслийн менежерүүд чиглүүлэх хэлбэрээр өгдөг. Гүйцэтгэлийн үнэлгээг бид багийн гишүүдийнхээ мэргэжлийн хөгжил, түүнчлэн албан тушаал ахих, урамшуулал хуваарилахтай холбоотой шийдвэр гаргах чухал хэрэгсэл гэж үздэг.

Ментор нь багийн шинэ гишүүдийг элсүүлэх, тэдний ажлын динамик орчинд дасан зохицоход нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Багийн шинэ гишүүдэд ахлах шинжээч, хамтрагчид албан болон албан бусаар зааварчилгаа өгөх болно.

Монгол Улсын харьяат бус иргэдийн өргөдлийг хүлээн авдаг уу?

MICC нь өөр өөр төрлийн туршлага, сонирхолтой хувь хүмүүсийг багтаа элсүүлэхийг эрмэлздэг бөгөөд Монголд ажиллаж амьдрах сонирхолтой гадаадын иргэдийн ажилд орох хүсэлтийг хүлээн авдаг. Бидний өдөр тутмын бизнес англи хэл дээр явагддаг бөгөөд бидний хүртээмжтэй, нягт харилцаатай соёл нь Монголд шинээр ирсэн хүн бүр бидэнтэй ажиллахад таатай байх болно гэдгийг харж болно. MICC хүлээн зөвшөөрсөн шаардлага хангасан ажилд орох хүсэлт гаргагчид бид ажиллах зөвшөөрөл болон бусад шаардлагатай цагаачлалын шаардлагыг гаргаж өгдөг.

Би MICC-тэй хэрхэн холбогдох вэ?

Та бидэнтэй дараах хаягаар холбогдож болно:

MICC, JJ Tower, 7-р давхар
Чингэлтэй дүүргийн 1-р хороо Баруунсэлбийн гудамж
Улаанбаатар 15170, Монгол Улс
Утас: 976-7011-2023
Цахим шуудан: contact@micc.mn, brokerage@micc.mn

MICC-д дадлага хийх тухай

Би MICC-д дадлагажигч байхдаа юу сурах вэ?

MICC-ийн дадлагажигчдыг үндсэн ажилтантай адилхан авч үзэж, ихээхэн хариуцлага хүлээлгэдэг. Дадлагажигчид дээд удирдлагад шууд тайлагнаж, үр дүнгийн талаар шинжээчид болон хамтран ажиллагсадтайгаа нягт хамтран ажилладаг. Зарим томоохон компаниудаас ялгаатай нь MICC нь танд төслийн практик туршлага, харилцагчидтай харилцах боломжийг олгодгоороо онцлог юм. Дадлагажигчид ахлах мэргэжилтэнүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах чадварыг дээшлүүлэх бизнес уулзалтад оролцох боломжтой болно. Мөн дадлагажигчид бизнес төлөвлөгөө бичих, компанийн танилцуулга бэлтгэх, багийн илүү сайн тоглогч болох зэрэг нь өнөөгийн бизнесийн орчинд зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг эзэмших болно. Хамгийн гол нь та Монголын эдийн засгийн орчны талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулах боломжтой юм.

MICC-д дадлагажигч байхдаа миний ердийн өдөр ямар байх бэ?

MICC-ийн дадлагажигч нарын хувьд өдөр бүр адилгүй, учир нь та өдөр бүр олон төрлийн даалгавар биелүүлж, ихэвчлэн нэг дор олон төсөл дээр ажиллах үүрэг хүлээдэг. Та төслөөсөө хамааран хөрөнгө оруулалтын баримт бичиг, боломжит хөрөнгө оруулагчдад зориулсан нэмэлт материал  танилцуулга боловсруулж, төслийн багийн дотоод уулзалтад идэвхтэй оролцох болно. Харилцагчидтай ажил хэргийн уулзалтад оролцох боломж ч бий.

MICC-д дадлагажигч байх нь зүгээр нэг ажил биш юм. Та ахлах ажилтнуудаас зөвөлгөө, зааварчилгаа авах, MICC-ийн хамтран ажиллагсадтай 5-дахь өдрийн сүүлийн цагт чөлөөт арга хэмжээнд оролцох, оройн хоолонд орох зэрэг арга хэмжээнд оролцох боломжтой.

Би өргөдөл гаргахыг хүсч байна. Дараагийн алхамууд юу вэ?

Эхний алхам нь contact@micc.mn хаяг руу намтар, cover letter-ийг нэгтгэсэн PDF файл хэлбэрээр илгээнэ. Хэрэв MICC таныг дадлагажих хөтөлбөрт тохирно гэж үзвэл бид таныг дараагийн шатны ярилцлаганд урих болно.

Би ажлын намтартаа (CV) юу оруулах ёстой вэ?

  • Сургууль, голч дүн, шалгалтын оноо
  • Холбогдох ажил эсвэл дадлагын туршлага
  • Ажлын тодорхойлолт
  • Хэл, мэргэжилтэй холбоотой ур чадвар

Ярилцлагын үеэр ямар асуултууд асуугдах вэ?

Ярилцлагын асуултууд нь таны мэдлэг боловсрол, холбогдох туршлага, MICC-д ажиллах, хүсэл эрмэлзэл, ирээдүйн төлөвлөгөөнд анхаарлаа хандуулах болно. Манай ярилцлага нь таны MICC-ийн ажлын орчинд тохирсон байдал болон MICC-ийн ажлын ачааллыг даван туулах чадварыг тодорхойлох зорилготой юм.

MICC-ийн ердийн ажил мэргэжлийн зам ямар байдаг вэ?

Шинжээчид ажиллаж эхэлснээс хойш 1-1.5 жилийн дотор Ахлах шинжээч рүү дэвшдэг.

Гүйцэтгэлд үндэслэн Ахлах шинжээч  нь MICC-д дор хаяж хоёр жил бүтэн цагаар ажилласан бол Ахлах мэргэжилтэн рүү дэвшдэг.

MICC-д 3-5 жил ажилласны дараа Ахлах мэргэжилтэн нь Дэд захирлын албан тушаалд дэвшдэг.

Түншлэл нь MICC-ийн урт хугацааны амжилтын төлөө тууштай ажилладаг шилдэг ажилтнуудад мөн нээлттэй.

© Эм Ай Си Си ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.