ММС POLARIS

MICC нь дэлхийд 4,100 гаруй зочид буудалтай Accor группийн нэг хэсэг болох Ibis Styles Ulaanbaatar зочид буудлын төсөлд IFC-ээс санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн. Accor-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн дагуу үйл ажиллагаа явуулдаг тус зочид буудал нь Монголд дэлхийн зочлох үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, Улаанбаатар хотын бизнес болон аялал жуулчлалын зорчигчдод үйлчлэх хүчин чадлыг бэхжүүлж байна.